Байгаль орчин аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбатыг яамны төсвөөс завшсан гэх утга бүхий мэдээллийг Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өгсөн. Харин энэ асуудалд Н.Цэрэнбат сайд няцаалт хийлээ.
-Таныг 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг өөрийн хамаарал бүхий компанидаа өгсөн гэсэн мэдээллийг АТГ-аас өгсөн. Таныг АТГ-аас шалгаж байгаа юу?
-АТГ-ын мэдээллийг харсан. Албан ёсны мэдээлэл дээр нь засварыг сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн байж болзошгүй гэсэн. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдийг албан ёсоор мэдэгдэж байна.
-Тэгвэл АТГ ямар учраас ийм мэдэгдэл хийсэн юм бол?
-Хамаарал бүхий компаниудаа хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичдэг. Хардах эрх хэнд ч бий. Гэхдээ албан ёсны шалгалт хийж байгаа байх. Аливаа улс төрийн сенсаацын өмнө хууль хүчний байгууллага гарч ирээд, мэдэгдэл хийдэг нь одоо ч үргэлжилж байна. Энэ байдлыг бид цаашид өөрчлөх ёстой. УИХ-д сонгогдсон олон гишүүд ийм байдлыг өөрчлөх ёстой гэж чуулган дээр хэлж байсан. Ерөнхийлөгчийн оролцсон хаалттай чуулган дээр ч энэ асуудал яригдсан. Бид богино санах ойтой байж болохгүй. Тэгээд хуулийн байгууллагатай холбоотой нэг асуудал үүсэхээр сенсааци гаргаж ирээд, асуудлыг нөгөөгөөр дардаг байдлаасаа салах хэрэгтэй. Жишээ нь АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэж хэлэхийн тулд олон сайд, олон яамыг хамруулж ярилаа. Наадмын дараа АТГ манай яаман дээр мэдэгдэл өгөхдөө “төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэсэн байсан. Сая энэ талаараа мэдээлэл хийж байна.
-Тэгэхээр та АТГ-ын мэдэгдлийг үгүйсгэж байна гэсэн үг үү?
-Яамны 30 жилийн ойн тохиох үед Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг гараад, ном журмын дагуу ажлаа хийгээд явсан.
-Та ямар нэг шалгуургүйгээр “Эрдэнэзул” компанийг нэр цохож сонгосон юм биш үү?
-Тийм зүйл байхгүй. Яамныхаа ойг тэмдэглэх зорилгоор хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдсан. Тэд тус тусын ажлаа хийсэн.
-АТГ улстөрийн зорилготой ийм мэдээлэл хийсэн гэж та үзэж байна уу?
-Би бол улстөрийн зорилготойгоор мэдэгдэл хийсэн гэж харж байна. АТГ-ын шалгалт хууль журмынхаа дагуу явагдах байх.
-Засгийн газрын гурван ч сайдыг шалгаж байгааг АТГ мэдэгдсэн. Энэ талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ярьсан уу?
-Үгүй, яригдаагүй.
-Эдлэг шонхрыг нэг жилд гаргах ёстой хэмжээнээс давуулж гаргадаг гээд яригдаад байх юм. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Манай яам албан ёсоор эдлэг шонхрын судалгаа хийлгэж байгаа. Үнэхээр сүүлийн үед яригдаад байгаа тоо баримт үнэн зөв эсэхийг ажлын хэсэг нягтлах байх. Уг асуудлыг энэ оны эцэс гэхэд албан ёсоор цэгцэлнэ. Монгол Улсын хуулиар төрийн дээд зочдын бэлэг болгож эдлэг шонхрыг Төрийн гурван өндөрлөг бэлэглэх эрхтэй. Одоогоор бол бахархалт шувуу гэдэг утгаар нь арилжаалахыг хориглосон.
-Засгийн газрын зүгээс түүхий нүүрсний хэрэглээг 2019 онд хязгаарлах шийдвэр гаргасан. Гэтэл та гэр хорооллын айл өрхийн янданд шүүлтүүр суулгахаар төлөвлөөд байгаа. Таны энэ шийдвэр Засгийн газрын бодлоготой зөрчилдөөд байгаа юм биш үү?
-Нэгдүгээрт, утааны бохирдлыг бууруулах богино хугацаат ажлыг хариуцаж байсан “Цэвэр агаар сан” татан буугдсан учраас манай яаманд шилжиж ирсэн. Дээр нь би Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд даргын хувьд миний эрхлэх асуудалд багтаж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны шийдэл ярьж байж ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой.
Түүнээс бид “дэд бүтцийг сайжруулж, орон сууцжуулахад төдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй” гээд яриад, суугаад байж болно. Харин богино хугацаанд утааг бууруулах нь хамгийн зөв алхам. Энэ ажлуудын эхний хэсгийг өнөөдөр танилцуулна. Тэр нь, Индукцийн технологид суурилж, агаарт тархаж буй нүүрсхүчлийн хий болон азотын хүчлийг бууруулах туршилт юм.
Энэ туршилтыг өнөөдөр эцсийн байдлаар хийж байгаа. Хэрэв шийдэгдчих юм бол энэ оны эцэс гэхэд төсөв санхүүг шийдээд, айл өрхүүдэд туршиж эхэлнэ. Тэгээд ирэх оны төсөв дээр хөрөнгө хуваарилж, албан ёсоор хэрэгжүүлэх юм. Ингэж байж эрүүл мэндээ хамгаалах ёстой. Бүгд хандлагаа өөрчлөөд, ажил хийж байгаа нэгнээ дэмжээд, урагшлуулъя. Дээр нь энэ төсөл дээр хамтарч байгаа компани бол БНХАУ-ын ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн компани юм. Ийм компани найман сарын турш энэ төсөл дээр ажиллаж байж, эцсийн хувилбараа өнөөдөр танилцуулж байгаа юм.
-Сайжруулсан түлшний үйлдвэрлэл айл өрхийн хэрэглээг 100 хувь хангаж чадахааргүй байна гэдэг урьдчилсан тооцоолол гараад байсан. Ирэх 2019 онд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах үед айл өрхүүд “гал алдах” аюулд өртөх вий дээ?
-Монгол Улсад мөрдөж байгаа хэд хэдэн хууль цаашдын хөгжлийн тулгуурд хүндрэл учруулж байна. Нэгдүгээрт, Тендерийн тухай хууль юм. Хоёрдугаарт, аливаа тендер шалгаруулалтад оролцох аж ахуй нэгжид тавьж байгаа шалгуур өндөр байдаг учраас асуудал үүсдэг.
Тиймээс энэ хаврын чуулганаар Тендерийн тухай хууль өөрчлөгдөх юм бол тухайлсан ажлыг урагшлуулахад дөхөм болно гэж харж байгаа. Сайжруулсан түлш үйлдвэрлэх хүсэлтэй хувийн хэвшлүүдээс олон санал ирсэн. Одоо удахгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж, шийднэ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
4 Comments
877600 118276Hi there! Good post! Please do inform us when we could see a follow up! 207607
849433 947240Yay google is my king helped me to discover this outstanding site! . 566733