Реппэр Снүүп Дог анх 2008 онд Марта Стюартын шоунд оролцохдоо өөрийгөө гал тогооны ажилд авьяастай гэдгээ төмсний нухшийг тун эвлэгхэн, мэргэжлийн тогооч шиг хийн баталж байжээ.
Харин тэрээр өөрийн нэрийн хоолны жортой “Crook to Cook” номыг бичиж байгаа ба удахгүй худалдаанд гаргана хэмээн мэдэгджээ. Тус номонд түүний хийх дуртай бяслагтай жигнэсэн макарон гоймон (номын нүүр зурагт өөрөө барьсан байгаа нь), тахиан махан вафли, шарсан богино хавирга гээд 50 гаруй хоолны жор байгаа аж. Тус номын онцлог нь зөвхөн жор байгаад зогсохгүй хоолоор хүмүүсийг хэрхэн хөгжөөж олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж болох тухай ч зөвлөгөө багтжээ.
Мөн түүнээс гадна 43 настай реппэр жин архи болон жүүсийг хэрхэн хольж болох, жигнэмэг хийх өөрийн жорыг ч багтаажээ. Тэрээр энэ талаар хэвлэлийнхэнд хэлэхдээ “Энэ бол миний гал тогоонд өрнөдөг зүйлс. Би өөрийн дуртай хоолны жоруудыг хольж хутган, нягталж шалган номоо гаргах гэж байгаа юм. Та нар хамт хутгалцах уу? (түүний өөрийн ярианы хэв маяг нэг иймэрхүү билээ)” хэмээжээ.
Тэрээр “Crook to Cook” буюу “Хоол хийх заль” номоо энэ жилийн аравдугаар сарын 23-наас эхлэн худалдаанд гаргах нь ээ.
Эх сурвалж: rollingstone.com
More from Нийгэм
УГААРТАЖ АМИА АЛДАГСАД ЗОЛИОС БОЛООД ӨНГӨРӨХ ҮҮ?
Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирох тоогүй явдлууд ар араасаа гарсаар байгаа талаар төрийн байгууллагууд, Засгийн …
200 МЯНГАН ЯНДАНТАЙ ТӨР ДАНГААРАА ТЭМЦЭЭД ЯЛАХГҮЙ
Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ …
УТААНААС САЛГАХ ДАВХАР ШАТАЛТАТ ЗУУХ
Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин …