2018 онд ОХУ 420 сая гаруй тонн нүүрс олборлож, хуучин ЗХУ-ын үеийн дээд амжилтыг эвдэх боломжтой болж байна гэж тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ.
"Энэ жил 420 сая тонноос илүү нүүрс олборлож, 1988 онд ЗХУ-ын үед тогтоосон дээд амжилтыг бид эвдэх төлөвтэй байна. Нүүрс угаах хэмжээ 28 хувиар өсч, 195 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалт жилд 130 тэрбум рубль, татварын хөнгөлөлт 100 тэрбум рубльд хүрнэ" гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр, ОХУ-ын нүүрс олборлолт 2012-2017 оны хооронд 15.5 хувиар буурч, 410 сая тоннд хүрээд байсан юм мэдэгдэв.
"2030 он хүртэлх хугацаанд олборлохоор төлөвлөсөн зорилтоо одоо бид биелүүлээд байна. 2014 оны шинэчилсэн хөтөлбөрийг авч үзвэл бид 3 жилээр түрүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөр болон нийлүүлж буй нүүрсний чанар, экспортын хэмжээ, ашиглалтад оруулах байгууламжийн ажил зэрэгт шинэчлэл хийх шаардлагатай гэж тэрбээр мэдэгдсэн байна.
More from Нийгэм
“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, …
Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОКИО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ҮДАГАВА САТОШИ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Үдагава Сатошигийн урилгаар Токио хотод ажлын …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООНЫ ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн …
1 Comment
107352 284451Youll notice several contrasting points from New york Weight reduction eating plan and every 1 1 may be valuable. The first point will probably be authentic relinquishing on this excessive. shed weight 384133