УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нэр төрд халдсан асуудлаар мэдэгдэл гаргалаа. Тэрбээр мэдэгдлийнхээ өмнө тойрогтоо хийгдэж буй бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, “2018 оны УИХ-ын чуулганы завсарлагаанаар миний бие өөрийн ажлын хэсгийн хамтаар зуны турш нэлээн завгүй, ачаалал ихтэй ажиллаж байна. Миний сонгогдсон 71-р тойрог нийтдээ 53 000 иргэнтэй. Мөн 21 аймаг, сумдаас шилжин ирэгсэд ихтэй. 15 000 орчим сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд багачуудтай нэлээн хөл хөдөлгөөнтэй тойрог байгаа. Тиймээс тулгамдсан асуудлууд ч их байдаг. Ялангуай тойргийн иргэдэд маань сургууль цэцэрлэг, эмнэлэг эмчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн асуудлууд нэлээн хурцаар тавигддаг. Бид энэ улирлын хугацаанд СХД-ийнхээ 14-р хороонд 200 ортой, мэс засал, түргэний тасагтай 10 давхар бүхий эмнэлгийн зураг төслийг холбогдох байгууллагад шилжүүлээд байна. Тойргийн хэмжээнд 200 ортой 2 цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль баригдахаар мөн тендер нь зарлагдаад явж байгаа. Энэ мэтээр дүүргийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажлууд хурдацтай хийгдэхээр байна. 2019 онд ч Засгийн газраас төлөвлөсөн цэцэрлэг, сургуулиудын өргөтгөл, зам гэрэлтүүлэг, камержуулалтын ажлууд тойргийн хэмжээнд хийгдэнэ гэдгийг юун түрүүнд хэлмээр байна” гэсэн юм.
Харин энэхүү мэдээллийнхээ дараа нэр төрийг нь удаа дараа гүтгэж, өмнө нь үүсгэн байгуулсан компанийн үйл ажиллагааны талаар худал, ташаа мэдээллийг олон нийтэд тарааж ёс зүйгүй авирлаж байгаа талаар мэдэгдэл хийлээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын гишүүн болсон цагаас хойш удаа дараа миний нэр төрд халдсан гүтгэлэг их явууллаа. Гэтэл сүүлийн үед нэлээн бүдүүлэг, доромжилсон шинж чанартай, зүй бус үг хэлээр хэлж нэр төрд халдаж байгаа учраас өөрийн үгээ ийнхүү хэлж, мэдэгдэл гаргаж байна.
Миний бие уул уурхайн салбарын инженерээс УИХ-ын гишүүн болтлоо 35 жил хөдөлмөрлөсөн. Энэ хугацаанд улсын барилгын зургийн институтаас эхлээд “Монполмент” ХХК-ийг үүсгэн байгуулж олон зуун инженер техникийн ажилчдыг мэргэшүүлэх, ажлын байрыг бий болгох, шинэ техник технологийн үйлдвэрүүдийг улс орондоо барьж байгуулах, шинэ боловсон хүчин бэлтгэх, байгаль орчин уул уурхайн хоорондын уялдаа холбоог улам нарийн болгож, байгаль орчноо мэргэжлийн хүний хувьд нөхөн сэргээх зорилгыг дэвшүүлж олон жил ажилласан. Энэ маань ч үр дүнд хүрч миний байгуулсан “Монполмент”, “Монцемент” үйлдвэрүүд нь Монгол Улсын шилдэг нөхөн сэргээгч, үлгэр загвар стандарт тогтоогч компаниудаар 15 дахь жилдээ шалгаран ажиллаж байна.
Анх 1994 онд Монгол Улсын Засгийн газар олон улсад тендер зарлаж голын дагуух ордыг ашиглах талаар шалгаруулалт явуулсан. Энэ үед Канадын компани шалгарч уг тендерийг авсан байдаг. Үүний дараа “Монполмент” компани тухайн компанийн 60 хувийн эзэмшигч болсоноор уг ордыг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг олон улстай хамтран шийдэх ажил хууль журмынхаа дагуу олон жилийн турш явагдсан.
Миний бие өмнө нь Уул уурхайн дэд сайд байхдаа, мөн УИХ-ын гишүүн болсон цагаасаа өөрийн үүсгэн байгуулсан компани, үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд зориулсан ямар нэгэн хууль тогтоомж, эрхзүйн орчныг хэзээ ч бий болгож ажиллаж байгаагүй. Үүнийг уул уурхайн салбарынхан төдийгүй хамтран ажиллаж байсан бүх хүн мэдэж байгаа гэдгийг итгэл дүүрэн хэлж чадна. Хэрвээ шалгуулах шаардлагатай хууль, эрхзүйн орчин зөрчсөн, УИХ-ын гишүүнийхээ тангарагийг зөрчсөн, үүрэг хариуцлагыг умартсан зүйл байвал миний бие хууль, эрхзүйн бүх шатанд шалгуулахад бэлэн байна. Нөгөөтэйгүүр сүүлийн үед дэндүү их захгүй, ах дээдсээ үл тоосон, хөдөлмөрлөсөн нэгнээ үзэн ядсан, баялгийг бүтээдэг, бүтээн байгуулалт хийдэг хүмүүсээ ойлгохоо больсон ийм цаг үе ирээд байгаа юм болов уу гэж эмээж байна. Үүнийг хамгийн түрүүнд ард иргэд, сонгогчид маань ойлгож, худал үнэнийг ялгаж хараасай гэж хүсч байна. Цахим орчноор мэдээлэл ил тод өргөн дэлгэр цацагддаг болсоныг далимдуулж хар, буруу ташаа гүтгэлэг доромжлол, зөрчил үүсгэж байгаад миний бие туйлын их харамсч байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
2 Comments
хариуцлагатай улс төрч байна, олон мэдээлэл дунд иргэд эргэлзээд байсын ойлголоо, ер нь улс орон чинь хэцүүдээд байна шүү дээ, юм хийх гэж оролдож байгаа нэгнээ ингэж гүтгэж байхаар, хуруугаа хөдөлгөж юм хиймээр юм даа
867753 676049Wow, incredible weblog layout! How long have you been blogging for? you make blogging look easy. The overall appear of your site is great, as effectively as the content! xrumer 210657