Үндсэндээ бол УИХ хурал хууль баталдаг. Хуулийг ард нийтээрээ дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ дагуу УИХ 62-р тогтоол гаргаж Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль зарлах тов тогтоосон.
Гэвч 2015 онд АН-ын гишүүн Р.Бурмаа нарын хэд хэдэн гишүүд тус тусдаа явж ирсэн Сонгуулийн тухай хуулийг нэгтэж батлуулахдаа Үндсэн хууль зөрчих, иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах эхлэлийг тавьж өнөөдөр энэхүү маргаан үүсэх гол шалтгаан боллоо.
Тухайн үед УИХ-д Ардчилсан Нам эрх барьж спикерийн өндөр суудалд ноён Зи заларч байв. Тэрээр хувийн характраар ёс зүйгүй авирлах, гишүүдийн үг хэлэх эрхийг боомилж микрофон хаах зэрэг асуудал байх ёстой үзэгдэл мэт авирлаж байсны тод жишээ. Өөрөөр хэлбэл төрийн эрхэнд гарлаа л бол өөрсдийн эрх ашигт нийцүүлж хуулийг баталж болдог гэдгийн нотолгоо энэ юм.
Тэд зөвхөн УИХ-ын ээлжит сонгууль болдог мэтээр Сонгуулийн тухай хуулийг баталж нөхөн сонгуулийг орхигдуулжээ. Тэдний баталсан хуулийн дагуу Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль маргаантай болж, эцэг хууль ч зөрчиж, төрийн албанд ажиллаж буй иргэд ч нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулж, 42-р тойргийн сонгогчдийн эрх ч мөн зөрчигдөөд байна.
Сонгуулийн хуулинд төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн 1-р сарын 31-нээс хойш ажил,албан үүргээ гүйцэтгээгүй байна гэж хуульчилсан байдаг. Энэ заалтыг хэрэвзээ нөхөн сонгууль зарлагдах нөхцөлд яаж зохицуулах тухай заалт оруулчихсан бол өнөөдөр маргаан үүсэхгүй байж.
Иймд сонгуулийн хуулийг дур зоргоороо өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчилсөн Зи даргатай Р.Бурмаа нарын тухайн үеийн парламентийн хэсэг бүлэг увайгүй улстөрчдөөс хариуцлага нэхэх нь зүйн хэрэг. Тэд Сонгуулийн хуулийг мэс засалд оруулж нухыг нь авах гэсэн биш нүдийг нь сохлов гэгчийн үлгэр болгожээ. Өөрөөр хэлбэл нөхөн сонгуулийн үүсээд буй маргаан Буух эзэн буцах хаягтай байна...
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
3 Comments
94354 900831I like this internet website because so considerably utile stuff on here : D. 117443
3049 635096I needs to spend some time studying more or understanding more. Thanks for excellent info I was on the lookout for this information for my mission. 77722