“Changsheng” компанийн үйлдвэрлэсэн чанаргүй галзуугийн вакцинтай холбоотой хэрэгт шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг БНХАУ-ын дарга Си Жиньпин шаардсан байна. Тэрбээр ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдаанд оролцож үг хэлэхдээ ийм шаардлага тавьжээ.
Нийгмийн тогтвортой байдал, ард олны ашиг сонирхлын үүднээс болсон явдлын талаарх нөхцөл байдлыг нэн даруй тодруулж, буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг Ши Жиньпин шаардлаа.
“Чайна Дэйли” сонинд бичсэнийг үзвэл, дээрх хэрэгт холбогдуулан одоогийн байдлаар 40 гаруй төрийн түшмэдийг хариуцлагад татжээ. Тэдний дотор Жилинь мужийн дэд дарга Зин Юйхуэй болон өндөр албан тушаалын 5 хүнийг үүрэгт ажлаас нь огцруулж, мөрдөн шалгаж байгаа аж.
Энэ зун Хятадад чанаргүй үйлдвэрлэсэн галзуугийн вакцинтай холбоотой дуулиан шуугиан дэгдсэн нь олон нийтийн бухимдлыг ихээхэн хүргэсэн юм. Одоогийн байдлаар, үйлдвэрлэгч компанийн удирдлага дахь бүх хүнийг баривчлаад байгаагийн сацуу 200 сая юанийн /30 сая ам.доллар/ бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татсан нь тус компани цаашид оршин тогтнох эсэхийг эргэлзээтэй болгож байна.
Чанаргүй вакцинаар тариулсан хүүхдүүдэд дахин вакцин хийхийг эмч нарт даалгажээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд эм болон хүнсний аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн дуулиан дэгдэж байсан тухай Global Times сонинд бичсэн байна.
More from Нийгэм
УГААРТАЖ АМИА АЛДАГСАД ЗОЛИОС БОЛООД ӨНГӨРӨХ ҮҮ?
Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирох тоогүй явдлууд ар араасаа гарсаар байгаа талаар төрийн байгууллагууд, Засгийн …
200 МЯНГАН ЯНДАНТАЙ ТӨР ДАНГААРАА ТЭМЦЭЭД ЯЛАХГҮЙ
Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ …
УТААНААС САЛГАХ ДАВХАР ШАТАЛТАТ ЗУУХ
Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин …
1 Comment
839572 730403Some genuinely good stuff on this internet site , I it. 927462