Дэлхийн амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалтыг олон жил тэргүүлж байсан Австралийн Мельбурн хотыг энэ онд Австрийн нийслэл Вена хот ардаа орхиж, нэгдүгээрт жагссан байна. Ингэснээр тус хот нь Их Британийн “Эдийн засагчийн тандалт” буюу "EIU" байгууллагаас жил тутам явуулдаг судалгаагаар Европ тивийн хотууд дундаас амьдрахад хамгийн таатай хотоор анх удаа шалгараад байгаа ажээ.
Дэлхийн 140 хотыг улс төр, нийгмийн тогтвортой байдал хийгээд гэмт хэргийн нөхцөл, боловсрол болон эрүүл мэндийн хүртээмж зэрэг үзүүлэлтээр энэхүү жагсаалтыг гаргадаг юм байна. Судалгаанд дурдсанаар, Европын хотууд дундаас Манчестер хот хамгийн өндөр ахиц дэвшил гаргаж, өнгөрсөн оны үзүүлэлтээсээ 16 байраар дээшилж 35-рт жагссан байна. Мөн нийт хотын тал хувь нь өнгөрсөн оныхтой харьцуулахад түвшин ахисан гэсэн үзүүлэлт гарчээ.
Мельбурн хот нь сүүлийн 7 жилийн турш амьдрахад хамгийн таатай хотоор шалгараад байсан бол энэ онд хоёрдугаар байрт жагсаад байгаа юм. Энэхүү хотоос гадна эхний 10 байрт Австралийн Сидней болон Аделаида хот бас багтаад байгаа юм байна.
Нөгөө талаас амьдрахад хамгийн аюултай, таагүй хотоор Сирийн Дамаск хот тодроод байгаа бол түүний өмнө Бангладешийн Дакка болон Нигерийн Лагос хотууд жагсаж байгаа аж. Эдгээр хотуудын сүүл мушгих болсон шалтгаан нь гэмт хэргийн гаралт, иргэний дайн, терроризм зэрэгтэй холбоотой ажээ.

Амьдрахад хамгийн таатай 10 улс
1. Вена, Австри
2. Мельбурн, Австрали
3. Осака, Япон
4. Калгари, Канад
5. Сидней, Австрали
6. Ванкувер, Канад
7. Токио, Япон
8. Торонто, Канад
9. Копенгаген, Дани
10. Аделаида, Австрали
Амьдрахад аюултай 10 улс
1. Дамаск, Сири
2. Дакка, Бангладеш
3. Лагос, Нигери
4. Карачи, Пакистан
5. Порт-Морсби, Папуа Шинэ Гвиней
6. Хараре, Зимбабве
7. Триполи, Ливи
8. Дуала, Камерун
9. Алжир, Алжир
10. Дакар, Сенегал
More from Enter Travel
10 давхар байшингуудыг холбосон усан сан байгуулжээ
Их Британийн нийслэл Лондон хотын "Embassy Gardens" хотхонд 10 давхар байшингуудыг холбосон усан санг байгуулжээ. 25 метрийн урттай "The Sky Pool" …
Олны танил эрхмүүдийн бага нас /Фото/
Хүн бүхний бага нас өөр өөрийн түүхтэй. Зарим нь багадаа хэрсүүхэн хүүхэд байсан бол зарим нь ёстой л эрхийн “тэнэг” …
“Sennheiser”-ийн Монгол дахь албан ёсны нүүр царай нь дуучин Поп дива С.Наран /СТА/
“Sennheiser Group” нь ХБНГУ-ын Ганновер хотын ойролцоох Времарк хотод байрладаг, микрофон, чихэвч, утасгүй дамжуулах систем үйлдвэрлэдэг дэлхийд тэргүүлэгч компанийн нэг …
2 Comments
278181 275782There is an ending. Just remember that I meant for this to be an art game. I do feel like I spent an inordinate amount of time on the more traditional gameplay elements, which could make the meaning of the game a bit unclear. In case you mess around with it though, youll uncover it. 559884
411047 602695appreciate the effort you put into getting us this information. Was searching on google and discovered your post randomly. 844915