1979 онд хөрсний доройтолд санаа нь зовнисон өсвөр насны нэгэн хөвгүүн нутагтаа хэдэн мод суулгахаар шийджээ.
Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Жадав Пайенг мод суулгах ажлаа зогсолтгүй үргэлжлүүлсээр түүний ганцаараа суулгасан ногоон байгууламжийн хэмжээ Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгээс ч том болжээ. Энэтхэгийн хойд хэсэгт байрлах Ассам мужийн Мажули голын аралд нэгэн сэтгүүлч очсоноор Жадав Пайенгийн цогцлоосон ойн модын талаар дэлхий даяараа мэдэх болсон юм.
Жадавын амьдардаг Мажули нь дэлхийн хамгийн том голын арал ба тус арлын хөрсийг мэргэжилтнүүд 20 жилийн дотор бүрэн угаагдаж алга болох эрсдэлтэй болохыг анхааруулж байжээ.
Жадавыг бага байхад нутагт нь үер бууж гамшгийн хэмжээнд хүрсэн аж. Үүнээс нэг жилийн дараа Жадав төрсөн нутагтаа туслахын тулд голын эргийн үржил шимгүй газарт мод суулгахаар шийджээ. Тэрээр энэхүү сайн үйлсээ өнгөрсөн 40 жилийн турш өдөр болгон давтан хийсээр 550 га талбай бүхий ойн мод суулгаад байна.
Сонирхуулахад Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгийн талбай 341 га юм.
Жадав өөрийн гараар суулгасан ойн модныхоо талаар, “Энэ газар дүүрэн модтой. Би бүгдийг нь өөрийн гараар суулгасан. Эхэндээ мод суулгахад маш их цаг зарцуулдаг байлаа. Одоо моднуудаасаа үрийг нь авчихдаг болсон учраас хамаагүй амар болсон” хэмээн ярьжээ. Түүний хамгийн анх суулгасан мод хэдийнэ өндөр том мод болсон ба Жадав анх суулгасан модоо хэдэн мянган модон дундаас төвөггүй олж чаддаг гэнэ.
More from Нийгэм
УГААРТАЖ АМИА АЛДАГСАД ЗОЛИОС БОЛООД ӨНГӨРӨХ ҮҮ?
Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирох тоогүй явдлууд ар араасаа гарсаар байгаа талаар төрийн байгууллагууд, Засгийн …
200 МЯНГАН ЯНДАНТАЙ ТӨР ДАНГААРАА ТЭМЦЭЭД ЯЛАХГҮЙ
Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ …
УТААНААС САЛГАХ ДАВХАР ШАТАЛТАТ ЗУУХ
Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин …
832 Comments
I just want to say I am beginner to blogging and truly liked your web page. Very likely I’m going to bookmark your site . You really have very good writings. Thanks a lot for sharing your web site.
I simply want to mention I am new to blogging and site-building and truly savored this web-site. Very likely I’m likely to bookmark your site . You definitely have excellent articles. Kudos for sharing your web page.