Иргэдийг өдрийн цагаар аль болох гадагш гарахгүй байхыг анхааруулж байна
БНСУ-ын цаг агаарын байдал 7-р сарын сүүлээс эхлэн 30-39ºС хүртэл өссөн ба энэ нь чийгшил ихтэй, далайд гарцтай орнуудын хувьд биед 3-5 хэмээр илүү мэдрэгддэг аюултай байна. Тэгвэл тус улсын хотуудын цаг агаарыг хөдөө орон нутгийнхтай харьцуулахад илүү халуун байгаа нь барилга байгууламжууд халууныг өөртөө шингээн хадгалдагтай шууд холбоотой гэж судлаачид үздэг аж.
Сүүлийн 100 жилд тохиолдоогүй энэхүү температурын өсөлт нь иргэдэд даралт ихсэх, ухаан алдах, хууч өвчин сэдрэх байдлаар нөлөөлж 3.400 орчим иргэн эмнэлэгт хүргэгдсэнээс 42 иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байгаа юм.
БНСУ-дахь “МУ-ын Элчин Сайдын Яамны Консулын Газар”-ын өгч буй мэдээллээр 2018 оны 6-р сарын 30-ны байдлаар нийт 45.713 монгол иргэн тус улсад байгаагаас 20.519 иргэн визний “С-3-9” ангиллаар буюу “аяллын зорилгоор” хил нэвтэрчээ.
Тиймээс тус улсад ажиллаж , амьдарч буй монгол иргэд маань ч халуунд өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, болгоомж сэрэмжтэй байхыг Консулын газраас онцлон сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд дулааны хэм 39,6 ºС (111 жилийн өмнө халууны хэм энэ түвшинд хүрч байсан) хүртэл өссөн тул иргэдийг өдрийн цагаар аль болох гадагш гарахгүй байхыг анхаарууллаа.
Анхааруулга
Халууны үед ихэвчлэн хүний бие сульдаж, шөрмөс татаж, булчин чангарч, толгой эргэх, огиулах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үед шөрмөс татсан, булчин чангарсан биеийн хэсгийг шулуун хэлбэрт байлган зөөлөн эллэг хийж, биеийг аль болох ачааллахгүйгээр сэрүүн орчинд байх хэрэгтэй. Хэрэв таны биед 1 цагаас илүүтэйгээр өөрчлөлт мэдрэгдвэл эмнэлэгт хандах шаардлагатай.
Цаг агаар
Сөүлд хэдийд очвол хамгийн тохиромжтой вэ?
Цаг агаарын бүртгэл дээр суурилж гаргасан тоо баримтуудаас сонирхуулъя:
- 5, 6, болон 7-р сарын хувьд Сөүл, Өмнөд Солонгосруу аялахад хамгийн тохиромжтой
- Хамгийн халуун сарууд бол 7 болон 8-р сар. 8-р сард хэт их халдаг тул гадагш гарахдаа эрүүл мэнддээ маш их анхаарах хэрэгтэй
- Борооны улирал 6-9 сарын үе
- Сөүл хотын хамгийн хуурайшилт ихтэй сарууд бол 1, 2 болон 12-р сар
- Хамгийн халуун сар бол 8-р сар
- Хамгийн хүйтэн сар бол 1-р сар
- 7-р сард хамгийн их бороо ордог
- 12-р сар хамгийн хуурай сард тооцогддог
Бүтэн жилийн цаг агаарын дулааны байдлын мэдээлэл
Сар бүрийн нарны тусгалыг цагаар хэмжсэн байдал
Цаг агаарын чийгшил жилийн туршид
Салхины хурдыш жилийн туршид хэмжихэд (метер/секунд)
Бэлтгэсэн: Э.Жаргалан
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
375084 913890you may have a fantastic weblog here! would you wish to make some invite posts on my weblog? 18860
318005 173148Awesome article , Im going to spend much more time researching this subject 945547