Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын баруун хэсгийн алслагдсан бүс нутагт дэгдсэн “Эбола” вирусын тархалтыг зогсоосон тухайгаа албан ёсоор мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа тус улсад уг вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай лхагва гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв.
Конго улсын засгийн газар Умард Киву мужид дээрх өвчний халдвар бүртгэгдсэн тухай лхагва гарагт зарласан бөгөөд долоо хоногийн өмнөхөн тус улсын эрүүл мэндийн яамнаас Экватеур мужид дэгдсэн тархалтыг бүрэн зогсоолоо хэмээн мэдэгдээд байсан юм.
“Нийт 6 сорьцыг шинжлэхэд 4-өөс нь “Эбола” вирус илэрсэн гэж Киншаса хот дахь Био-анагаах ухааны судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн” гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. Мөн нэмэлт шинжилгээнүүдийг хийж байгаа юм байна.
Халдвар бүртгэгдээд байгаа Умард Киву мужид шилжин суурьшсан сая гаруй хүн амьдардаг бөгөөд тус муж нь Руанда болон Уганда улсуудтай хил залгаа оршдог төдийгүй тэдгээр улстай хил дамнасан худалдаа наймаа эрхэлдэг ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хөрш орнуудтай хамтран ажиллаж, эрүүл мэндийн байгууллагынхныг анхаарал болгоомжтой, хариу арга хэмжээ авахад бэлтгэлтэй байхыг сануулаад байгаа ажээ.
Эх сурвалж : Xinhua
More from Нийгэм
УГААРТАЖ АМИА АЛДАГСАД ЗОЛИОС БОЛООД ӨНГӨРӨХ ҮҮ?
Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирох тоогүй явдлууд ар араасаа гарсаар байгаа талаар төрийн байгууллагууд, Засгийн …
200 МЯНГАН ЯНДАНТАЙ ТӨР ДАНГААРАА ТЭМЦЭЭД ЯЛАХГҮЙ
Утаанаас салах талаар янз бүрийн шийдэл гарган үе үеийн Засгийн газар тэмцсээр 18 жилийг үдээд байна. Мэдээж тухай тухайн үедээ …
УТААНААС САЛГАХ ДАВХАР ШАТАЛТАТ ЗУУХ
Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдэл бол эрчим хүчний хараат бус, чадавхитай байдал. Монгол Улс эрчим хүчнийхээ одоо байгаа хүчин …
2 Comments
664213 996773Spot ill carry on with this write-up, I truly feel this web site requirements a fantastic deal much more consideration. Ill oftimes be once much more to see far more, a lot of thanks that information. 443218
286456 650235Thank you for your very very good information and feedback from you. san jose used car 850002