Иордан голын баруун эргийг ороосон бетонон ханан дээр Палестины хоригдол эмэгтэйн хөргийг зурсны улмаас баривчлан саатуулагдсан Италийн 2 зураачийг Израилийн эрх баригчид улс орноосоо явуулах шийдвэр гаргажээ.
Тэднийг аюулгүй байдлын дэд бүтцэд хохирол учруулж, сүйтгэсэн гэх хэргээр баривчлан саатуулсан байна.
“Хилийн цагдаа нарын явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Италичуудын хэргийг цагаачлалын албанд шилжүүлсэн бөгөөд тэдний Израильд оршин суух зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаж, улс орныг 72 цагийн дотор орхин явах боломжийг олгожээ” гэж цагдаагийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Италийн зураачид Израилийн цэргийнхэн рүү дайрч 8 сар шоронд хоригдсон 17 настай Палестин охин Ахед Тамимийн аварга том хөргийг Вифлеем дүүрэгт зуржээ. Ахед Тамими өнгөрсөн ням гарагт шоронгоос суллагдсан байна.
2002 онд Иордан голын баруун эрэг дагуу босгосон 8 м өндөртэй бетонон ханыг Израильчууд терроризмтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга замуудын нэг гэж үздэг бол Палестинчууд энэ ханыг эзлэн түрэмгийлэх арга хэрэгсэл гэж үздэг байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
114558 382962Fantastic assist from this blog! Thanks alot for the information I necessary 933443
494497 972623Have you noticed the news has changed its approach lately? What used to neve be brought up or discussed has changed. Its that time to chagnge our stance on this though. 359496