“Facebook” компанийн хувьцаа унасны улмаас тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг “Bloomberg” агентлагийн хувилбараар гаргасан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад 3 байраар доошилж, 3 дугаар байраас 6 дугаар байр руу бичигджээ.
Одоогоор М.Цукербергийн хөрөнгө 70,6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа аж. Компанийн хувьцаа унах үед тэрбээр 16 тэрбум ам.долларыг алдсан байна. “Фэйсбүүк” компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр өнгөрсөн пүрэв гарагт 18 хувиар буурсан юм.
Компанийн хувьцаа ийнхүү унах болсон нь хоёрдугаар улирлын үр дүнгийн тайлан тооцоолсноос тааруу гарсантай холбоотой аж. Компанийн орлого хоёрдугаар улиралд өмнөх үзүүлэлттэй харьцуулахад 42 хувиар өсч, 13,23 тэрбум ам.долларт хүрсэн хэдий ч шинжээчдийн хүлээлтийг гаргаж чадаагүй байна.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …