БНХАУ-ын Гуйжоу мужид дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээ байдаг.
108 метр өндөр уг хүрхрээ нь Гуйжоу мужийн нийслэл Гуйян хотын төвд байрлах тэнгэр баганадсан барилгад байдаг ажээ. 121 метр өндөр, “Олон улсын Лиебиан плаза” нэртэй уг барилгад зочид буудал, худалдааны төв болон оффисууд байрладаг байна.
Гэвч хүрхрээг ажиллаж байгааг харах тийм ч хялбар зүйл биш ажээ. Учир нь онцгой үйл явдал тохиож байгаа үед л хүрхрээг ажиллуулдаг гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
118 киловаттын хүчин чадал бүхий усны шахуургатай уг хүрхрээг ажиллуулахын тулд хоёр цаг бэлтгэдэг байна. Үүний зэрэгцээ хүрхрээг нэг цаг ажиллуулахад 118 долларын цахилгаан төлбөр гардаг ажээ.
БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Гуйжоу муж нь тус улсын хамгийн хурдацтай хөгжиж буй мужуудын нэг бөгөөд тус мужид хөгжлийн томоохон төслүүд хэрэгжиж байна. Үүний зэрэгцээ тус мужид дэлхийн хамгийн өндөр гүүр, дэлхийн хамгийн том радио телескопын таваг байдаг билээ.
More from Мэдээ
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
55644 87903Its good as your other content : D, appreciate it for posting . 236466
509559 149487I appreciate your function , thanks for all of the informative blog posts. 606924