Өчигдөр буюу лхагва гарагт Пакистан улсад бүх нийтийн сонгуулийн санал хураалт явагдаж байгаа бөгөөд тус улсын баруун өмнөд нутгийн Кветта хотын санал хураах нэгэн байрны гадаа саналаа өгөхөөр цугларсан олны дунд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлж 31 хүний аминд хүрчээ.
Балучистан мужийн нийслэл Кветта хотод болсон дээрх дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алдсаны зэрэгцээ 35 хүн шархдаад байгаа ажээ. “Шархадсан зарим хүний биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна” гэж тус хотын эмнэлгийн дарга Жаффар Какар мэдээлсэн байна.
Дэлбэрэлт болсон газарт саналаа өгөхөөр хүлээж байсан Абдул Халеем гэгчийн мэдээлснээр, дэлбэрэлт болохоос хэдхэн секундын өмнө мотоциклтой нэгэн хүн бөөн сонгогчдын дунд орохыг харсан гэжээ. Түүний ах нь дэлбэрэлтийн улмаас харамсалтайгаар амь үрэгдсэн байна.

“Чих дүлийрэм чанга чимээ гарсны дараа өтгөн утаа савсаж, тоос шороо манарч байсан бөгөөд шархадсан хүмүүсийн уйлалдахыг сонссон” гэж А.Халеем “Ассошиэтед Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …