Хөл бөмбөгийн тамирчин Месут Озил арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас Германы шигшээ багт ахин тоглохгүй хэмээн мэдэгдсэнийг телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг уламжлав.
М.Озил нь Германд шилжин суурьшсан Турк цагаачийн гэр бүлд төрж өссөн билээ. Тэрбээр 2014 онд болсон хөл бөмбөгийн ДАШТ-д тус улсын шигшээ багийг түрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд саяхан ОХУ-д болж өнгөрсөн тэмцээнд Германы шигшээ багт мөн тоглосон билээ.
Гэсэн хэдий ч өнгөрсөн тавдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хамт авахуулсан зураг нь түүнийг олон нийтийн шүүмжлэлд өртөхөд хүргэсэн ажээ. Р.Т.Эрдоганы улс орноо удирдах дэглэмийг германчууд шүүмжилдэг бөгөөд түүнийг дахин сонгуульд дэвших кампанит ажлын үеэр уг зургийг авахуулсан юм байна.
Өнгөрсөн ням гарагт М.Озил дээрх зургийн талаар тайлбар хийхдээ “Энэ зураг нь улс төр болон сонгуультай ямар ч холбоогүй бөгөөд төрөлх улсынхаа өндөр албан тушаал бүхий хүнийг хүндэтгэн хамт зураг авахуулсан төдий юм” гэж хэлэв.
Түүний мэдээлснээр, Германы шигшээ баг ДАШТ-ий хасагдах шатны тоглолтод багтаж чадаагүй үеэс эхлэн түүнийг Туркийн цагаач хэмээн арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж эхэлсэн байна. Тэрбээр, “Герман ялахад би Герман хүн, харин ялагдахад цагаач болж хувирлаа” гэж хэлэв. Мөн Германы шигшээ багийг ивээн тэтгэдэг компани дэлхийн аваргад зориулсан сурталчилгааны ажлаас түүнийг хассан талаар тэрбээр мөн дурджээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
817353 65939Hello, you used to write magnificent, but the last few posts have been kinda boringK I miss your super writings. Past few posts are just a bit out of track! come on! 686898