Хүчирхийлэлд хүргэж болзошгүй ташаа мэдээ мэдээлэл, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн нийтлэлүүдийг устгаж эхэлсэн гэж Фэйсбүүк компани мэдэгдлээ.
"Биед хор уршиг учруулахад хүргэж болзошгүй ташаа мэдээллүүд фэйсбүүк цахим хуудсаар цацагдаж байна. Ийм төрлийн мэдээ мэдээллүүдийг устгах зорилгоор бид бодлогын өөрчлөлт хийж байгаа. Уг бодлогыг ирэх сараас хэрэгжүүлж эхэлнэ" гэж компани мэдэгдэлдээ дурдлаа.
Энэ бодлогын хүрээнд Фэйсбүүк компани ташаа эсвэл хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн нийтлэлүүд болон хүчирхийлэл, биед хор уршиг учруулах зорилго агуулсан мэдээ мэдээллийг хянаж эхлэх ажээ. Мөн “нийтлэлүүдийг хянахдаа тухайн орон нутгийн байгууллагууд тэр дундаа тагнуулын байгууллагуудтай хамтран ажиллана. Энэ аюул заналхийллийг хянах хамгийн зөв арга зам юм” гэж компани мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ Шри-Ланка дахь лалын шашинтнууд хордуулсан хоол хүнсийг буддын шашинтнуудад өгч байна гэсэн төрөөгдүүлсэн мэдээллийг шалгаж, устгасан гэж компани мэдэгдэлдээ дурдав. Энэ оны эхээр фэйсбүүк хуудсанд үзэн ядсан өнгө аяс бүхий нийтлэл гарсны улмаас бүлэг хүчирхийллийн хэрэг гарсны дараа Шри-Ланкад фэйсбүүкийг түр хугацаагаар хаасан байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …