ОХУ-д болсон 21 дэх удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олон шинэ од төрөн гарсан билээ. Тэгвэл дэлхийн хамгийн хурдан хүн буюу Усайн Болт Австралийн хөл бөмбөгийн клубт нэгдэж магадгүй байна.
Тэрбээр Австралийн “Central Coast Mariners” клубт орохоор хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлэл гарчээ. Австралийн нийслэл Сидней хотоос холгүй орших уг клуб эхний ээлжид зургаан долоо хоногийн хугацаанд Усайн Болтыг туршилтаар тоглуулсны дараа гэрээ хийх эсэхээ шийдэх ажээ.
Ямайкийн тамирчин Усайн Болт нь Олимпоос найман алтан медаль хүртсэн гайхалтай амжилтын эзэн боловч хоёр дахь карьераа хөл бөмбөгчний хувиар эхлүүлэх хүсэлтэй байна.
Гүйлтийн 100 метр, 200 метрийн төрлийн дээд амжилтыг эзэмшигч Усайн Болт өнгөрсөн онд хөнгөн атлетикийн спортоо орхиж, зодог тайлсан билээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …