Хүндэтгэл талархлыг хүлээлээ, ДАШТ-ийг амжилттай зохион байгууллаа. Харин одоо энэ бүхнийг эдийн засгийн үүднээс харъя.
Хөлбөмбөгийн ДАШТ болон спортын бусад нүсэр арга хэмжээг зохион байгуулснаар өсөн дэвжиж буй аялал жуулчлалын салбараас олох орлогоор дэд бүтэц байгуулах зардлыг нөхсөн тохиолдлууд түгээмэл байдаг. Түүнчлэн улс орон, ард түмнээ дэлхий дахинд таниулснаар хөрөнгө оруулалтыг татна. «Голдман Сакс» (Goldman Sachs) банкны судалгаагаар, зохион байгуулагч улс болон тэмцээнд түрүүлсэн оронд хөрөнгийн зах зээл нь богино хугацаанд идэвхждэг байна.
Оросын хувьд гэвэл, супер гүрэн болохынх нь хувьд ДАШТ нь тус улсын сүр хүчийг дэлхий дахинд харуулж, улс орны стратегийн байгуулалтад нь тус дөхөм үзүүлнэ. Түүнээс гадна, жуулчид хөгжөөн дэмжигчид олноороо ирэх нь эдийн засгийг тэтгэдэг билээ.
ДАШТ-2018-аас 26 тэрбумыг олно
Оросын Засгийн газрын таамаглаж байгаагаар, аялал жуулчлалын салбарын хөгжил, өргөн хүрээтэй бүтээн байгуулалтын төслүүд болон улсын хөрөнгө оруулалт нь эдийн засагт багагүй хэмжээний ашиг орлого авчрахаар байна. Тухайлбал, хөлбөмбөгийн ДАШТ нь 26-38 тэрбумын орлогыг улсад оруулах тул 2013-2023 онд ДНБ –ний хэмжээ 2-2,5 хувиар өсөх аж.
Засгийн газрын Шадар сайд асан Аркадий Дворкович-ийн ярьснаар бол, ДАШТ-ийг зохион байгуулахад оролцоогоор 11 тэрбум доллар зарцуулжээ. Тэмцээний өмнөх бэлтгэл ажил нь Оросын ДНБ-д 14 тэрбум долларын хувь нэмэр оруулж, 220 мянган ажлын байр бий болгосон байна. Хэрвээ хөлбөмбөгийн ДАШТ болоогүй бол Оросын эдийн засагт ийм хэмжээний өсөлт гарахгүй байх байсан.
ДАШТ-ий бэлтгэл ажил нь сүүлийн хэдэн жилд Оросын эдийн засаг өсч буйн бодит шалтгаан мөн боловч харин яг одоогийн өсөлтийн эх сурвалж биш хэмээн эдийн засагчид үзэж байна. Одоогийн байдлаар, Оросын эдийн засгийн өсөлт 1,5-2 хувьтай байгаа юм.
Түүний үзэж байгаагаар, хэрэглээний болон аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн байгуулах ажил нь 2 болон 3 дугаар улирлын эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө, харин “ДАШТ болоогүй бол эдийн засаг ингэж өсөхгүй байсан” гэж хэтрүүлэн үнэлж болохгүй ажээ.
Moody’s агентлагийн хувьд үүнээс ч илүү “болгоомжтой” дүгнэлт хийж байна. Учир нь, ДАШТ болох хугацаа хязгаарлагдмал, Оросын эдийн засгийн цар хүрээ том учраас улсын хэмжээнд эдийн засагт үзүүлэх нөлөө нь тун хязгаарлагдмал ажээ. Орос улс ДАШТ-ээс түр зуур л ашиг орлого олох ба эдийн засгийн идэвхжүүлэлтийн нөлөө нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад л туссан гэж Мүүдиз үзэж байна.Тус агентлагийн тэргүүн дэд ерөнхийлөгч, шинжээч Кристин Линдоу хэлэхдээ “тоглолтууд ердөө ганцхан сар үргэлжилнэ, 1,3 их наяд долларын багтаамжтай Оросын эдийн засагт үзүүлэх эдийн засгийн үр нөлөө нь сул байх болно” гэжээ. ДАШТ-ийг зохион байгуулж буй Оросын 11 хотод зам тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний дэд бүтэц сайжирсан бөгөөд үүнд улсаас багагүй мөнгө зарцуулсан байна.
Үүний сацуу, газар хомс байгаа үед маш их мөнгөөр дэд бүтцийг босгосон. ДАШТ дууссаны дараа эдгээрийн ихэнх нь ашиглагдахгүй учраас объектууд өртгөө нөхөх боломжгүй. Үүнтэй төстэй нөхцөл байдал Бразилд ажиглагдсан юм. Тус улс цэнгэлдэх хүрээлэнгүүд барих, зам тээврийн дэд бүтцийг шинээр бий болгоход зориулж 15 тэрбум доллар зарцуулжээ. Үүнээс зөвхөн “Манэ Гарринча” цэнгэлдэхийг шинэчлэхэд 550 сая долларын зардал гарсан байна. Гэтэл ДАШТ-ий дараа эдгээр нүсэр объектуудыг маш цөөхөн удаа ашигласан ба одоогоор автомашины зогсоол болгоод байна.
Оросыг зорих жуулчдын тоо 2022 онд 37,5 саяд хүрнэ
Албан ёсны эх сурвалжуудын мэдээллийг үзвэл, ДАШТ-2018-ын тоглолтуудыг үзэхээр гадаадын 570 мянга, Оросын 700 мянган хөгжөөн дэмжигчид үзэх төлөвтэй байна. Энэ нь зоогийн газар, зочид буудлуудын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх нь мэдээж.
Их Британийн Euromonitor судалгааны компанийн хийсэн дүгнэлтээр бол, ДАШТ-ий дараа Оросыг зорих жуулчдын тоо улам нэмэгдэх аж. 2018 онд гадаадын жуулчдын тоо 1,4 хувиар өсөх бол 2022 он хүртэлх хугацаанд жуулчдын тоо жил бүр 4 хувиар өссөөр 37,5 саяд хүрэх төлөв харагдаж байна.
Олон улсын үнэлгээний “Мүүдиз” агентлагийн тооцоолсноор, гадаадын жуулчдын ихэнх нь Москва болон Санкт-Петербург хотыг зорьдог ба тэдний хувьд энэ хоёр хот нь заавал очих ёстой газрууд аж. Тухайлбал, Санкт-Петербург хот гэхэд 400 мянган жуулчныг хүлээн авах гэж байна.
Харин Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яригдсан нэг зүйлийг энд дурдъя. Тодруулбал, спортын томоохон арга хэмжээнүүд нь олон мянган хөгжөөн дэмжигчийг татдаг боловч нэгэнт тогтсон зорчигч урсгалд саад учруулж, үүний улмаас алслагдсан боловч байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих жуулчдын тоо цөөрдөг байна.
2012 онд Лондонд болсон Олимпын тоглолтын үеэр Британийн музейг үзэх хүмүүсийн тоо 22 хувиар буурч байсан аж. Үүний шалтгаан нь, гудамж талбайгаар зорчих хүмүүсийн тоо хэт олширч, тээврийн сүлжээний ачаалал нэмэгдэж, үнэ өссөнтэй холбоотой гэсэн дүгнэлтийг Английн засгийн газар Олимп дууссаны дараа хийсэн байна. Жуулчдын хувьд соёлын гэхээсээ илүүтэй спортын арга хэмжээг үзэж сонирхжээ.
Өөр нэгэн жишээ. 2010 онд ӨАБНУ-д болсон ДАШТ-ийг үзэхээр 400 мянган хүн ирнэ гэж тооцоолж байсан боловч тэдний 2/3 нь зорьсон газартаа хүрсэн ба аяллын зардал нь бараг 25 хувиар нэмэгдсэн байна.
Оросын хувьд, аюулгүй байдал, өндөр үнэ, виз авахад учрах хүндрэл зэргээс үүдэн жуулчид тус улсыг зорих эсэхээ дахин тунгаан бодоход хүрч болзошгүй. Түүнээс гадна, Орос-Английн харилцаа муудсан, Крым болон Украины асуудал, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг нь жуулчдын тоонд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Түүнчлэн 2016 онд Францад болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Англи, Оросын хөлбөмбөгийн хулигаануудын хооронд болсон зодоон давтагдаж магадгүй гэж болгоомжилсон олон жуулчин ДАШТ-2018-ыг үзэхгүйгээр шийдсэн байна.
Тоглолтуудад хөрөнгө оруулах нь орлогын гол эх үүсвэр мөн үү?
ДАШТ-2018-ыг зохион байгуулахад гарсан зардал 11 тэрбум доллар болсон гэх албан ёсны мэдээлэл байгаа боловч Оросын зарим хэвлэлүүдэд бичиж байгаагаар, энэ тоо 14,2 тэрбумд хүрч, дээрх мэдээлэлд дурдсанаас даруй 30 хувиар хэтэрсэн аж.
The Moscow Times сонинд бичсэнийг үзвэл, 2010 онд ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг авснаас хойш төсөвлөсөн хөрөнгийн хэмжээг 12 удаа өөрчлөн баталжээ.
Ер нь бол, эдийн засаг нь өндөр хөгжсөн орнуудын хувьд ийм том хэмжээний спортын арга хэмжээнээс орлого олох нь хамаагүй хялбар байдаг. Учир нь, эдгээр орнууд дахь спорт, зочид буудал, тээврийн дэд бүтцүүдийг бага зэрэг шинэчлэхэд л хангалттай. Тухайлбал, Лос-Анжелесын Олимп нь ашиг орлого ихтэй байсан бол 2012 оны Лондонгийн Олимпын тоглолтоос 5,2 тэрбум долларын орлого олсон байх жишээтэй.
ДАШТ-ийг зохион байгуулж байгаа улс орны хувьд тоглолтын тасалбар, бэлэг дурсгалын зүйлс зарж борлуулах, зөвшөөрөл олгох зэргээр орлого олох боломж ихтэй. Ашиг олох хамгийн гол эх үүсвэр бол тоглолтуудыг телевизээр шууд дамжуулан үзүүлэх эрхийг худалдах явдал. Гэтэл бодит байдал дээр, бараг бүх мөнгө нь Олон улсын хөлбөмбөгийн холбоонд ордог бөгөөд зохион байгуулагч улсын хувьд шууд дамжуулалтаас мөнгө олох боломж тун хязгаарлагдмал байдаг гэнэ. Үүнтэй холбоотой нэгэн жишээ дурдахад, 1960-1980 оны хугацаанд Олон улсын Олимпын хороо телевизийн шууд дамжуулалтаас 4 хувийн ашиг олж байсан бол өдгөө энэ тоо 70 хувьд хүрч өсчээ.
Түүнээс гадна, зохион байгуулагч улс нь ДАШТ-ийг зохион байгуулах өргөдөл өгөхдөө цэнгэлдэх хүрээлэнгүүдийн орчмын газарт зарим татварыг хүчингүй болгох, ФИФА-гийн түнш компаниудыг татвараас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх амлалт өгч, үүрэг хүлээдэг аж. 2006 онд болсон ДАШТ-ийн үеэр зарим төрлийн татвараа чөлөөлсөн Герман улс гэхэд 272 сая долларын алдагдал хүлээсэн бол ӨАБНУ, Бразил хоёр ч мөн адил алдагдалд орж байжээ.
Харин Орос улс жуулчдыг татсанаар ашиг орлого олж чадах уу гэдгийг цаг хугацаа л харуулна.
Нийтлэлийн эх: 世界杯会提振俄罗斯经济吗?
NetEase
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
371648 671523An intriguing discussion will be worth comment. Im certain that you need to write more about this subject, it may not be a taboo topic but generally consumers are too couple of to chat on such topics. To an additional. Cheers 921897