Их Британид айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Баасан гарагт Хатан Хаан Элизабетэд бараалхжээ.
Уиндсорын шилтгээний гадна 92 настай хатан хаан Трампыг хүлээж, халуун наранд 11 минут зогссон нь энэ уулзалтын нэг дуулиан байв.
Өмнө нь зөвхөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хатан хааныг 14 минут хүлээлгэж байсан гэдэг.
Мөн хүндэт харуулын өмнүүр алхахдаа Трамп хатан хааны урд орж алхсан нь ордны дэг ёсыг зөрчсөн тохиолдол байсныг Британий хэвлэлүүд мэдээлжээ.
Өчигдөр Трамп эхнэр Меланиагийн хамт Хатан хаантай цай зооглонгоо ярилцсан байна.
Дональд Трамп өмнө нь Британий язгууртны гэр бүлийнхний талаар таагүй зүйл ярьдаг байсан тул энэ удаагийн уулзалт түүний айлчлалын хамгийн эмзэг хэсэг байх болно гэж Британий хэвлэлүүд бичиж байв.
Тухайлбал тэр нэг удаа гүнж Дианатай унтахаас татгалзахгүй гэж хэлж байсан бол ханхүү Уилльямын гэргий Кэйтийн цээж нүцгэн зургийг папараци нар тараасны дараа “ийм зургийг хэн ч авахаас татгалзахгүй” хэмээн ярьж байжээ.
Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа 1.86 сая Британичууд гарын үсэг зурж, түүнийг Хатан хаантай уулзуулахын эсрэг байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь Трампыг Хатан хаантай уулзуулах нь эрхэм дээд язгууртныг доромжилсон хэрэг болно гэж тэд үзэж байв.
Энэ долоо хоногийн эхээр авсан санал асуулгад Британичуудын 35 хувь Трампыг хатан хаантай уулзах боломжтой гэж үзсэн бол 49 хувь нь эсэргүүцэж байжээ.
Хатан хаан Элизабет хаан ширээнд суух хугацаандаа АНУ-ын 12 ерөнхийлөгчийг хүлээн авсан нь энэ юм. Энэ хугацаанд зөвхөн ерөнхийлөгч Линдон Жонсонтой уулзаж байгаагүй гэнэ. Харин Элизабетийн эцэг хаан ширээнд сууж байсан 1942 онд Дональд Трампын Шотландад төрсөн эх нь АНУ-ын иргэн болж байжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
1 Comment
400587 681273Soon after examine a couple of with the weblog posts on your web site now, and I truly like your way of blogging. I bookmarked it to my bookmark site list and shall be checking once again soon. Pls try my site online as effectively and let me know what you believe. 236424