Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун “жирийн улс” байгуулахыг зорьж байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин мэдэгджээ.
“Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун үзэл суртлын зөрчилдөөнөөсөө салж, улс орноо жирийн улс болгон хөгжүүлэх ихээхэн хүсэлтэй байна” гэж Мун Жэ Ины хэлснийг “Ёнхап” агентлаг уламжилсан байна.
Түүнчлэн тэрбээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа бүхий л салбарт шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ. АНУ болон Умард Солонгос улс нь тохиролцсон ёсоороо эцсийн дүндээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж байна гэж Мүн Жэ Ин үзэж байгаа аж.
Хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд яриа хэлэлцээ хийсэн билээ. Яриа хэлэлцээний дүнд талууд Солонгосын хойгийг цэцэглэн хөгжүүлэх, энх тайвны талаархи хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, цаашид өндөр дээд түвшинд идэвхтэй яриа хэлэлцээ хийж байх нэгдмэл зорилготой байгаагаа хоёр улс батлан илэрхийлсэн юм
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
3 Comments
330380 766832Actually instructive and great structure of content material , now thats user friendly (:. 618474
709007 21387Great website, determined several something totally new! Subscribed RSS for later, aspire to see more updates exactly like it. 50789