Хятад улсад өнгөрсөн жил явуулсан хяналт шалгалтаар илэрсэн хүрээлэн буй орчинд учруулсан хор хөнөөлийг арилгах, хор нөлөөг нь бууруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй төрийн олон зуун албан хаагчийг шоронд хорьсон тухай тус улсын байгаль орчны яамнаас мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.
“Хүрээлэн буй орчинд учирч буй хор хөнөөлийг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй нийт 10 муж болон бүс нутгийн 4305 албан тушаалтанд шийтгэл ногдуулсан бөгөөд тэдний заримд нь шоронд хорих ял ногдуулсны зэрэгцээ торгууль тавьсан” гэж Хятадын байгаль орчны яамнаас даваа гарагийн орой мэдээлжээ.
Өнгөрсөн жилийн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгасан байдлыг дүгнэх давтан шалгалтыг энэ оны тавдугаар сарын сүүлээр тус улсын засгийн газраас орон даяар явуулсан ба энэ үеэр олон мянган зөрчил илэрч, олон асуудал шийдэгдээгүй байсныг тогтоосон ажээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
774784 611165I really like your writing style, wonderful information, thankyou for posting : D. 699878