Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уул гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 22 км/ иргэн Х-гийн 2 настай охин ээжийгээ дагаж малд яваад сураггүй алга болоод удсан билээ.
Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул өнгөрсөн сарын 14-нд ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг зогсоосон юм.
Тэгвэл тус сумын 2 дугаар багийн Яхь нуур гэдэг газарт дэрсэн дундаас алга болсон охины цогцос олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа өчигдөр 22.40 цагт мэдээлжээ.
Энэ мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан 6 алба хаагч, прокурор 1, шүүхийн шинжээч 3, 1 автомашинтай хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар өмсөж явсан хувцас нь таарч байгаа бөгөө нарийн шинжилгээ хийсний дараа үхлийн шалтгаан нь эцэслэн тогтоогдох юм.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …
673 Comments
Новшын Энхболдыг хаацайлахаа болиоч АТГ өөрсдөө эдгээр эрхмүүдэд үйлчлээд байгаа юм чинь хэргийг хааж л таараа, яаж ч сонсоход маш мундаг Голливудын киноноос мундаг эвлүүлдэг болжээ
Like!! I blog frequently and I really thank you for your content. The article has truly peaked my interest.