Дэлхийн бүх улсад чихрийн шижин өвчинд нэрвэгдэж буй хүмүүсийн тоо өндөр хурдтай нэмэгдэж байгаа нь зөвхөн тархалт ихтэй өөхлөлт таргалалттай төдийгүй мөн агаарын бохирдолтой холбоотой байж болзошгүй тухай эрүүл мэндийн Lancet Planetary Health сэтгүүлд эрдэмтэн судлаачдын нийтлүүлсэн өгүүлэлд тэмдэглэжээ.
“Агаарын бохирдлын түвшин болон чихрийн шижин өвчний тархалтын хоорондын уялдаа холбоо дэлхийн бүх улсад ажиглагдаж буйг бидний явуулсан судалгаа харуулсан. Агаарын бохирдлын түвшин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсөн хамгийн бага түвшинд байсан ч чихрийн шижинтэй хүмүүсийн тоо өсч эхэлдэг. Тэгэхлээр уг стандартуудыг өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм” АНУ-ын Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн эрдэмтэн Зияд Аль-Али мэдэгдсэн байна.
Албан ёсны статистикийн дагуу өнөөдөр дэлхийд 420 сая чихрийн шижин өвчнөөр шаналж байна.
“Өөхлөлт таргалалт ихээхэн тархаж буй хөгжингүй орнууд хийгээд Хятад зэрэг хөгжиж буй олон оронд чихрийн шижин өвчин эрчимтэй тархаж байна гэж олон эрдэмтэн үздэг хэдий ч нөгөө талаас өөхлөх асуудал одоогоор хурцдаагүй байгаа Афганистан, Папуа Шинэ Гвиней болон Африкийн зарим оронд чихрийн шингийн тархалт өндөр болсныг зарим эрдэмтэд тогтоогоод байна. Олон талын судалгааны мэдээ баримтуудыг шинжлэн судалсан эрдэмтэд чихрийн шижингийн тархалт өндөртэй улс орнуудыг нэгтгэж буй бас нэг тулгамдсан асуудал нь агаарын бохирдол болохыг тогтоосон байна” гэж дээрх өгүүлэлд онцолжээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …