Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн талаар танилцуулъя.
2018.06.25-29-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1102 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 759 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 37 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 9 нь бага насны хүүхэд мөн орон нутагт 4 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна.
Тухайлбал:
- БЗД-ийн нутаг Товчооны замд Mark 2 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 5 настай эрэгтэй М нь автомашинаас унаж гэмтсэн. Тухайн үед М нь автомашинд ганцаараа сууж байхдаа автомашины арааг хөдөлгөж мулталснаас автомашин өнхрөх үед автомашинаас үсэрсэн байна.
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Улаан тээг гэх газар шороон замд 17 настай У жолоочтой ИЖ-10 маркийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч У-н амь нас хохирсон хэргийг шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон.
Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 32 осол, мөргөлдөх хэлбэрээр 23 осол, онхолдох хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэн ба дээрх тоон үзүүлэлтүүдийг өмнөх 7 хоногтой харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага 3,9 хувиар, гэмтсэн хүний тоо 16,2 хувиар, хүүхэд өртсөн осол 2 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 15 хувиар тус тус буурсан байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
404289 369144Nicely picked details, many thanks to the author. It is incomprehensive in my experience at present, nevertheless in common, the convenience and importance is mind-boggling. Regards and all the very best .. 204764