УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, экспортоор гадаад валютын орлого олдог хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанкинд байршуулдаг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Тогтохсүрэн гишүүн, “Монголбанк гүйлгээ хийх нь хуулиар хориотой. Гэтэл энэ хуулийн төсөлд Монголбанк арилжааны банкуудтай адил гүйлгээ хийх зохицуулалтыг тусгасан байна” гэлээ. Монголбанк валютын нөөц бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүдийн гүйлгээг түр хугацаанд хянах хуулийн зохицуулалт бий. Харин байнга гүйлгээ хийх нь хориотой гэдгийг тус банкны удирдлагууд тайлбарлав.
Харин уг хуулийн төслийг Засгийн газар дэмжихгүй байгаа гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Тэрбээр, “Монгол Улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол байгууллага болох Монголбанк нь бизнесийн үйл ажиллагаа явуулах нь эдийн засгийн буруу бодлогод хөтөлнө. Стратегийн ордыг ихэвчлэн олон улсын гэрээний дагуу ашигладаг. Тиймээс бид олон улсын дүрэм, журмыг дагах ёстой. Монгол Улсын олон улсын олон улсын дүрэм журмаас ангид үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тиймээс арилжааны банкуудыг чадавхижуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй" хэмээв.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл болон "УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслөөр завсарлага авлаа. Дээрх асуудлуудыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлага үүссэн гэдгийг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулав.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …