“Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөнийг нээж НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр, нийслэл хотод өдөр дараалан шахам хүүхдийн амь эрсдсэн харамсалтай тохиолдлууд гарлаа. Сэтгэл шимшрэм энэ явдлууд биднийг бүх түвшиндээ хариуцлагатай байх шаардлагатайг улам сануулж байна гээд эндсэн хүүхдийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийллээ.
Харин өнөөдөр хар тамхи, мансууруулах бодисын эсрэг дэлхийн өдөр. Сүүлийн үед Монгол хүүхэд, залуусын дунд бас нэгэн аюулын харанга дэлдээд байгаа асуудал бол хар тамхи, мансууруулах бодисын асуудал юм. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгуулагуудын хоорондын мэдээлэл солилцоог идэвхижүүлэх, хар тамхи мансуурлын эсрэг бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спорт урлаг, бие бялдар, оюуны хөгжлийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн санал санаачлагыг дэмжин ажиллах шаардлагатай байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Нэг зүйлийг онцлон дурьдах нь зүйтэй гэж бодож байна. Монгол улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах эрх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнууд энэ асуудалд хандахдаа "хамаагүй ярьж болохгүй, хөндөж болдоггүй" гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа нь түгээмэл байна.
Энэ нь сайнаар дүгнэвэл болгоомжилж хаширласан, харин саараар хэлбэл асуудалд хэт өнгөц хандсан, сэтгэл зүрхнээсээ хүндрэл бэрхшээлийг даван туулах, ханцуй шамлан орохоос зайлхийсэн явцуу бөгөөд туйлширсан сэтгэлгээгээр асуудалд хандаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг өсөх, хүүхэд залуучууд бодит хор уршиг, үр дагаврыг нь сайн ойлгохгүйгээр бусдын ятгалга, мэдээлэл мэдлэггүйн улмаас бусдыг даган дуурайж санамсаргүй хэрэглээнд татагдан орж, жинхэнэ хэрэглэгч болох эрсдлийг бий болгож ирснийг зориуд тэмдэглэн хэлье.
Тиймээс та бид ийм буруу жишиг хандлагыг халж, илүү шинэлэг, нээлттэй бүтээлч бөгөөд бодит үр дүн гарахуйц ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх нь чухал байна" гэлээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
5 Comments
478136 663347have to do initial? Most entrepreneurs are so overwhelmed with their online business plans that 262883
662678 616234This really is a excellent topic to speak about. Usually when I locate stuff like this I stumble it. This write-up probably wont do nicely with that crowd. I is going to be confident to submit something else though. 346530