Зам, тээврийн хөгжлийн яамнаас олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Европын холбооны улсуудтай байгуулахаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан баг ажиллаж байна.
Томилолтын хүрээнд Герман, Чех, Словак зэрэг улстай хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч, гарын үсэг зурж баталгаажих хүртэл тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичгүүдийг солилцсон юм. Ингэснээр дээрх улс руу Монгол жолооч нар тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна. Мөн энэ сарын 25-ны өдөр Унгар Улсын Тээврийн яамны төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч үзэглэсэн бөгөөд зөвшөөрлийн бичиг солилцож, тээвэрлэлт эхлүүлэхээр тохиролцов. Монгол, Унгар Улс хооронд өнгөрсөн онд 12 сая.ам долларын худалдаа хийгдсэн бөгөөд манай улс 11.8 сая ам.долларын эм, офиссын төхөөрөмж, шоколад, какоа агуулсан хүнсний зүйлс, ариун цэврийн хэрэгсэл, живх зэрэг бараа бүтээгдэхүүн импортлосон байдаг. Тус уулзалтаар хоёр улс хооронд тээвэрлэлт гүйцэтгэх зүйн орчин, олон улсын тээвэрлэлт хийхэд тавигдах шаардлага, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, хэлэлцээрийг ойрын хугацаанд баталгаажуулахад талууд идэвхитэй хамтарч ажиллахад санал нэгдэв. Ингэхдээ Европын холбооноос тус улсуудад тээвэрлэлт эрхлэхэд Евро-3 стандартаас дээш шаардлага хангасан тээврийн хэрэгсэл явуулах, татвар, жолоочийн ажил амралтын дэглэм зэрэг асуудал гарах тул хэрхэн шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар нарийвчлан ярилцсан юм. Түүнчлэн өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Польш Улсын Дэд бүтцийн яамны төлөөллүүдтэй хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч, зөвшөөрлийн бичиг солилцлоо. Тус хэлэлцээрийг ирэх 9 дүгээр сард Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар баталгаажуулж, гарын үсэг зурах саналтай байгаагаа талууд илэрхийллээ. Тус уулзалтын үеэр Польш Улсын Автотээврийн хяналтын ерөнхий газартай Монгол Улсын автотээврийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар хамтран ажиллах тухай санал солилцов. Дашрамд дурдахад, тус улсад олон улсын тээвэрт оролцож буй 200 мянга гаруй тээврийн хэрэгсэлд дээрх байгууллага хяналт тавьж, хил, гаалийн байгууллагуудтайгаа мэдээллийн нэгдсэн системтэй байдаг бөгөөд Европын холбоондоо ихээхэн нэр хүндтэй, арвин туршлагатай төдийгүй Украйн, Хорват, Турк, Казахстан улсуудын тээврийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар төсөл хэрэгжүүлж байсан байна. Цаашид Европын холбооны улсууд хооронд худалдааны эргэлт нэмэгдэн, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өргөжин хөгжиж, тээвэр худалдаа улам боловсронгуй болно гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ. Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд тохирсон Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээврийн сүлжээг Европ болон Төв азийн улсууд руу өргөтгөх үндэс суурь ийнхүү тавигдаж, монголчууд ХБНГУ, чех, Словак Улс, Унгар, Польш Улс уруу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ.More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
127371 340797To know wisdom and instruction, to perceive the words of understanding 448115
920075 315971There exist a couple of several different distinct levels among the California Weight loss program and each and every a person is pretty crucial. You are procedure stands out as the the actual giving up with all of the power. weight loss 548027