Бундестагийн гишүүн Манфред Грунд Монголд айлчлав
Германы Бундестагийн гишүүн, Герман-Төв Азийн бүлгийн даргаар хоёр дахь удаагаа улиран сонгогдоод буй ноён Манфред Грунд германы хувийн хэвшлийн төлөөлөгчдийн хамт Монгол улсад айлчлав. 2018 оны 5 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд болсон уг айлчлалын явцад төлөөлөгчид Германы Элчин сайд ноён Штефан Дуппелийн хамт тус улсын өндөр албаны улс төрчидтэй уулзсан юм. Ноён М.Грунд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхсан ба Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Монгол-Германы Парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва нартай уулзан хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцав. Хөтөлбөрийн дагуу германы зочид төлөөлөгчид хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд германы санхүүжилт, ноухаугийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй Дархан хотын цахилгаан станцыг үзэж сонирхов. Соёлын хөтөлбөрийн хүрээнд тэд Монголын Их гүрний нийслэл Хархорин хотод саатан морилов. Энэ эртний хотын туурийг 2000 оноос хойш монгол, германы археологчид хамтран судалж байгаа билээ.
More from Герман
Холбооны Эдийн засаг, Эрчим хүчний яамны төлөөлөгчдийн айлчлал
Герман-Монголын Засгийн газар хоорондын Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн 6 дугаар хуралдааныг тохиолдуулан ХБНГУ-ын Холбооны …
2 Comments
Yeah bookmaking this wasn’t a high risk conclusion outstanding post! .
254273 906478I just added this webpage to my feed reader, great stuff. Cannot get enough! 535947