Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуй нэгж иргэдийг залилсан удаа дараагийн хэрэг гарсан. Энэ хэргийг Нийслэлийн Цагдаагийн газраас шалгаж, холбогдогчийг тогтоожээ. Тус этгээд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдийг Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна хэмээн дарамталж, төлөвлөгөөт шалгалтыг хийлгэхгүй болгоё, ажлын байрны дүгнэлт гаргаж өгье гэх мэтээр залилан мэхэлдэг байжээ.
Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх гэмт хэргийг Б гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг.Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр авдаггүй, дансанд төвлөрүүлдэг. Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдохыг анхааруулав. Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт хандах боломжтой юм байна.
Б.БУРМАА
Medee.mn
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …
5 Comments
803005 192615Will you care and attention essentially write-up most with the following in my webpage in essence your site mention of this weblog? 354206
372741 167426Wow, suprisingly I never knew this. Keep up with very good posts. 918084