ЭЛЧИН САЙД ГАЛТ: Төрийн нарийн бичгийн дарга Болормаа, Дорноговь аймгийн Засаг дарга Энхтүвшин, Замын-Үүд сумын Засаг дарга Алдарбаяр, эрхэм зочид, эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж мэндчилэхийн ялдамд энэ сайхан шинэхэн цэцэрлэгийг нээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэнд баярлалаа.
АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн энэ жил тохиож буй бас нэгэн гайхалтай агшныг тэмдэглэхээр та бүхэнтэй хамт Замын-Үүдэд байгаадаа би маш баяртай байна.
Өнөөдөр бид Америкийн ард түмнээс Монголын ард түмэнд бэлэг болгон энэ жил барьж өгсөн хоёрдахь цэцэрлэгийг нээхээр энд хуран цуглаад байна.
Энэ цэцэрлэг бол Монгол Улсын БСШУСЯ, АНУ-ын армийн инженерийн корпусын Аляскийн тойрог болон Монголын барилгын Монкон компаний бүтээлч хамтын ажиллагааны үр дүн юм.
Манай хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх талаар манай ЭСЯ-тай байнга хамтран ажилладаг БСШУСЯ-нд талархал илэрхийлье.
Эдгээр солилцооны үр дүнг бид Монголд ажиллаж байгаа Энх тайвны корпусын сайн дурын 107 ажилтан, судалгаа хийж, хичээл зааж байгаа Фулбрайтын 11 судлаач багш, мөн АНУ-д Фулбрайтын тэтгэлгээр суралцаж байгаа 33 монгол оюутны ажлын амжилтаас харж байна.
Монгол залууст АНУ-д суралцаж, туршлага судлах боломж олгож байгаа ирээдүйн манлайлагчдын FLEX хөтөлбөр, Ардчиллыг хөгжүүлэгч залуу манлайлагчдын LEAD хөтөлбөрийг онцгойлон дурьдмаар байна.
Эдгээр солилцооны хөтөлбөрүүд нь манай бат бэх хоёр талт харилцаа улам өсөн хөгжих үндэс суурийг тавьж өгч байдаг.
Энэ завшааныг ашиглан энд байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд үр хүүхдийнхээ боловсролыг чанаржуулахын төлөө шаргуу ажиллаж, тууштай хандаж байгаад нь талархал илэрхийлье.
Хүүхдийн цэцэрлэг барих энэхүү төсөл маань боловсрол төдийгүй орон нутгийн чадавхийг бэхжүүлж хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.
Орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь Монголд хэрэгжүүлж байгаа манай төслүүдийн амин чухал хэсэг нь юм.
АНУ-ын армийн инженерийн корпусын Аляскийн тойрог нь Арктикийн бүсэд барилга барих технологио улам боловсронгуй болгон, хэт хүйтэн цаг уурын нөхцөлд барилга барих арга туршлагаа Монголын хэрэгцээ шаардлагад хамгийн тохирохуйц байдлаар өөрчилсөн байна.
БСШУСЯ-тай хамтран ажилласнаар эдгээр туршлага, стандартуудыг дараа дараагийн барих цэцэрлэгүүд дээр ашиглаж болох юм.
Бид Монголд, нэн ялангуяа Улаанбаатараас гадуур барилгын ажлын туршлага, чадавхийг ерөнхийд нь сайжруулах зорилгоор Монголын барилгын компани Монконтой хамтран ажиллалаа.
АНУ-ын хамгийн өндөр стандартыг ягштал мөрдсөнөөр эдгээр төслүүд орон нутгийн барилгачдад ажлын байр бий болгон, улмаар Монголын эдийн засагт тус нэмэр болох юм.
Монкон констракшн БСШУСЯ-ны инженер техникийн ажилтнуудын хамтаар энэхүү орчин үеийн, өндөр үр ашигтай цэцэрлэгийн зураг төслийг шинэлэг байдлаар гарган, орон нутгаас дийлэнхийг нь авах боломжтой барилгын материал, тоног төхөөрөмжийг ашиглан барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.
Монголын хүүхэд багачууд аюулгүй, эрүүл орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлсэн цэцэрлэгийн барилга барьж өгөх гэсэн нэн тэргүүний зорилгын маань дагавар үр дүн нь барилгын стандартыг сайжруулж, эдийн засгийг сэргээхэд туслах явдал юм.
Яагаад энэ нь чухал вэ? Монгол Улс ардчилал, нээлттэй чөлөөт зах зээлийг сонгох зоригтой сонголтыг хийсэн 1990 оноос хойш бүтээн цогцлоосоор байгаа энэхүү амьд эрчимлэг нийгмийг бэхжүүлэхэд сургуулийн өмнөх боловсрол ихээхэн ач холбогдолтой.
Бид Монголын сонголтыг дэмждэг, харанхуй орчныг гийгүүлэгч зулын гэрэл хэмээн Монголыг хардаг.
Энэ загвар цэцэрлэг шиг нэн тэргүүний хэрэгцээт үйлчилгээг улс орон даяар үзүүлэхэд нь танай засгийн газарт туслах шийдвэр гаргаснаараа бид 30 жилийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхэд тууштай хандахаа харуулж байгаа хэрэг юм.
Энэхүү цэцэрлэг бол Монголын залуу үеийн амьдрах, сурч боловсрох нөхцлийг сайжруулах, боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх гэсэн томоохон хүчин чармайлтын нэгээхэн хэсэг юм.
Гэхдээ бид зөвхөн цэцэрлэгийн барилга бариад зогсохгүй, цэцэрлэгт олгож буй сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулахад АНУ үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно.
Бага насанд олж авсан чанартай боловсрол ирээдүйн амжилт, хөгжил цэцэглэлтийн үүд хаалгыг нээж өгдөг билээ.
Энд цугласан бяцхан жаалууд, тэдний эцэг эхчүүд сурч боловсрох их аяндаа гарахаар сэтгэл шулуудсаныг олж харахад таатай байна.
Ингээд Америкийн ард түмний нэрийн өмнөөс, Spirit of America ТББ-аас хандивласан англи хэлний ном, сурах бичгийг тус цэцэрлэгт хүлээлгэн өгөхдөө маш баяртай байна.
АНУ-ын ЭСЯ, Номхон далайн цэргийн командлал, Монголын БСШУСЯ-ны хамтын хүчин чармайлтаар боссон, орчин үеийн, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн энэхүү цэцэрлэгийг Замын-Үүдийн ард иргэд та бүхэнд хүлээлгэн өгөхдөө таатай байна.
Шинэхэн бөгөөд гоёхон цэцэрлэгтэй болсон та бүхэнд баяр хүргэе. Баярлалаа
More from Америк
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газар, АНУ-ын Калифорни мужийн Авто тээврийн газар (DMV)-тай хамтран ажилласны үр …
АНУ-аас Монгол улсад суух элчин сайдад Майкел С.Клечскийн нэрийг дэвшүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засаг захиргааныхаа гол албан тушаалд томилох хүмүүсийн нэрсийн жагсаалтаа танилцуулжээ.Эдгээрийн дунд АНУ-аас Монгол улсад суух Онцгой …
Монгол, АНУ, Япон улсын хамтарсан мэдэгдэл
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо болов. …
1 Comment
573851 736814But wanna say that this is quite useful , Thanks for taking your time to write this. 447815