Өдрийн мэнд. Завгүй ажлаасаа цаг гарган, Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирсэн та бүхэнд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч, эрхэмсэг ноён Мөнх-Оргил болон миний бие гүнээ талархаж байна.
Хэдийгээр энэ нисэх буудал бидний ажлаас нилээд зайдуу ч манай хоёр орны засгийн газар хоорондын нэгэн чухал шинэ санаачлагыг танилцуулахад ихээхэн тохиромжтой газар гэж би итгэж байна.
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажилласан хоёр жилийн хугацаанд миний бие хоёр талт болон олон талт харилцааны нарийн төвөгтэй олон асуудалтай нүүр тулсаар ирсэн. Тэдгээр асуудлууд дотроос байнга сөхөгдөж байдаг нэг зүйл бол АНУ болон бусад “гуравдагч хөршүүд” рүүгээ аялах асуудлыг илүү хөнгөвчлөх гэсэн монголчуудын хүсэл байдаг.
АНУ өдөр бүр хэдэн зуун мянган гадны оюутан, жуулчид, бизнесийн хүмүүсийг хүлээн авч байдгаараа бахархдаг. Тэдний дотор монголчууд ч байгаа нь бидэнд таатай байдаг.
Гэхдээ АНУ бусад бүх улс орон, түүний дотор Монгол Улсын нэгэн адилаар хил хязгаараа хамгаалах үндсэн үүрэгтэй байдаг. Тийм болохоор АНУ-ын хууль тогтоомжинд нийцсэн, хууль ёсны аялал хийхийг уриалж байдаг.
АНУ-д хууль журмын дагуу аялах асуудлыг хөнгөвчлөх талаар Засгийн газрынхаа зүгээс тавьж буй хүчин чармайлтаар монголчууд бахархах ёстой. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхэд хамтын хүчин чармайлт шаардагддаг. Тийм ч учраас өнөөдөр энд та бидний хооронд энэ яриа болж байна.
Үнэнийг хэлэхэд, олон тооны монголчууд АНУ-д аялахдаа хууль журмыг баримтлахгүй, визний болон суралцах хөтөлбөрийнхөө хугацааг хэтрүүлж, аяллын зорилгоо буруу мэдүүлж, эсвэл АНУ-д байх хугацаандаа зөвшөөрөлгүй ажил эрхэлж байгаа зэрэг баримтууд байсаар байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр 2016 онд жуулчлал болон бизнесийн зорилгоор аялсан монголчуудын бараг 8 хувь нь зөвшөөрөгдсөн хугацаагаа хэтрүүлэн, оюутан сурагчдын 20 хувь нь хөтөлбөр дууссан хэдий ч АНУ-д үлдсэн байна.
Мөн АНУ-д аялж байгаа монголчуудын гуравны нэг хувь нь визний ангиллынх нь дагуу зөвшөөрөгддөггүй үйл ажиллагаа явуулах буюу ажил эрхэлдэг гэсэн баримт байна.
Үүний уршгаар монголчуудын хувьд АНУ-ын виз авах асуудал улам бүр хүндрэлтэй болж байна.
Манай Элчин сайдын яамны консулын болон олон нийттэй харилцах хэлтэс болон Монголын Гадаад харилцааны яамны энэ асуудлаар санаа тавьж, зарим ажлыг хийж байна.
Бидний зорилго бол гадаадад аялахдаа хувиа хичээх ёсгүйг монголчуудад ойлгуулах явдал юм.
Хувь хүний үйлдэл нийтэд нөлөөлөх үр дүнд хүргэдэг гэдгийг хүмүүс ойлгоосой гэж бид хүсч байна.
Хэн нэгэн монгол хүн визний хугацаагаа хэтрүүлж, аяллын зорилгоо буруу мэдүүлж, эсвэл зөвшөөрөлгүй ажил эрхэлвэл түүний энэ үйлдэл бүх монголчуудын нэр хүндэд муугаар нөлөөлж, бусад хүмүүсийн аялалыг улам хүндрүүлж байдаг.
Тиймээс аялж яваа монгол хүн бүр АНУ-ын визний хууль тогтоомж, аяллын бодлого журмыг зөрчихөөсөө өмнө энэ үр дагаврыг бодож үзээсэй гэж бид уриалж байна.
Монголчуудын дийлэнх хэсэг нь манай хууль тогтоомжийг мөрдөж байвал АНУ-д аялах асуудал монголчуудын хувьд илүү хялбар болно.
Өнөөдөр энд бид олон нийтэд хандсан сурталчилгааны цуврал материалыг танилцуулах бөгөөд монголчуудыг хариуцлагатай аялалд уриалж чадна гэж найдаж байна.
Эдгээр видео сурталчилгаанд АНУ-д суралцаж төгсөөд хариуцлагатайгаар эх орондоо буцаж ирсэн 3 монгол иргэнийг харуулсан бөгөөд тэрхүү үлгэр жишээч, хариуцлагатай аялагчид одоо монголынхоо нийгэмд хувь нэмрээ оруулж байгаа.
Одоо би хэвлэл мэдээллийн анд нөхөддөө хандахыг хүсч байна.
Хариуцлагатай аяллын тухай энэхүү мэдээллийг зөвхөн түгээгээд зогсохгүй хүч нэмэн түрэхэд та бүхний тусламж бидэнд хэрэгтэй байна.
Энэ цуврал видео болоод адил төстэй материалуудыг Монгол орон даяар, мөн хилийн чанадад амьдарч байгаа монголчуудад хүргэхийг бид та бүхнээс хүсч байна.
Та бүхэн эдгээр сурталчилгааг цацаж байх хооронд бид ЭСЯ-ны фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан хариуцлагатай аялдаг хүмүүсийг бидэнтэй болон бусадтайгаа туршлагаа хуваалцахад нь уриалан дуудах болно.
Энэ бол зөвхөн эхлэл. Ирэх хэдэн сарын турш манай ЭСЯ болон танай Гадаад харилцааны яам дахин ийм материалууд бэлдэж, хариуцлагатай аяллыг хөхиүлэн дэмжих болно.
Эдгээр видео сурталчилгааг эх орноо хайрлах хайр, эх оронч үзлээр төлбөр нь хийгдэж, түмний төлөө зориулагддаг ажил үйлчилгээнийхээ дагуу үзүүлээрэй гэж бид та бүхнээс дахин хүсч байна.
Намайг энд хоёр жил ажиллах хугацаанд манай Элчин сайдын яамны хамт олон болон миний бие Америк-Монголын харилцааг олон салбар чиглэлээр гүнзгийрүүлэхэд тусалсаар байна.
Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 жилийн дотор бидний хоёр талт харилцаа хамгийн бат бэх харилцаа болон төлөвшиж байна.
Бид хариуцлагатай аяллыг сурталчлах энэхүү шинэ аянаар олон нийтийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх замаар консулын болон иргэд хоорондын харилцаагаа улам сайжруулах зорилго тавьж байгаа юм.
Хилийн чанадад аялж яваа монгол хүн болгон Монголын элч төлөөлөгч болж байдаг.
Хариуцлагатай аялна гэдэг нь зөвхөн АНУ болон бусад улс орны хуулийг мөрдөхдөө биш харин олон улсад аялж яваа монголчуудад итгэх гадныхны итгэлийг нэмэгдүүлэх явдал юм.
Монголчууд Америкт илүү хөнгөлөлттэй нөхцлөөр аялдаг болтол цаг хугацаа нилээд хэрэгтэй байх. Харин тэнд хүрэхэд та бүхний дэмжлэгтэйгээр хэрэгжих хариуцлагатай аяллыг сурталчлах энэхүү аян туслах юм.
Энэ аялалыг эхлүүлэхэд та бүхэн туслаарай.
More from Америк
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын газар, АНУ-ын Калифорни мужийн Авто тээврийн газар (DMV)-тай хамтран ажилласны үр …
АНУ-аас Монгол улсад суух элчин сайдад Майкел С.Клечскийн нэрийг дэвшүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Засаг захиргааныхаа гол албан тушаалд томилох хүмүүсийн нэрсийн жагсаалтаа танилцуулжээ.Эдгээрийн дунд АНУ-аас Монгол улсад суух Онцгой …
Монгол, АНУ, Япон улсын хамтарсан мэдэгдэл
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо болов. …
1 Comment
661667 203600Hi this really is somewhat of off topic but I was wondering if blogs use WYSIWYG editors or in the event you have to manually code with HTML. Im starting a blog soon but have no coding information so I wanted to get guidance from someone with experience. Any assist would be greatly appreciated! 723866