БНСУ-д Монголчууд хуулийн дагуу болон хууль бусаар ажиллаж хөдөлмөрлөж, амьдарч байна. Тэд тус улсын Хөдөлмөрийн тухай хуулийг сайн мэдэхгүйгээсээ болж цалин хөлсөө авч чадахгүй, хулхидуулах нөгөөтэйгүүр үйлдвэрийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирч, зүй бусаар ажлаас халагдах зэрэг маш олон асуудалтай тулгардаг. Яг энэ асуудлаар БНСУ-д ажилладаг иргэн Г манай сайтад хандлаа.
Түүний хувьд БНСУ-ын өмнөд хэсэгт байрлах нэгэн тосгонд барилгын ажил 2 сар гаруйн хугацаанд хийсэн ч өдийг хүртэл огт цалин аваагүй байгаа аж. Удаа дараа цалингаа өгөхийг шаардсан ч “Мөнгө байхгүй” гээд халгаахгүй. Мөн ажиллах хугацаандаа ажлын байрандаа хүнд бэртэл авч чих, хөл нь гэмтэж бие, сэтгэл санааны тун хүнд байдалд байгаа. Өмгөөлөл хуулийн байгууллагад хандахад урьдчилгаа төлбөр гэж 300.000 вон шаардсан, цалингаа аваагүй тул уг мөнгө нь байхгүй зэргийг ч онцоллоо.
Гэсэн хэдий ч ар амьдралынхаа төлөө асар хүнд хүчир ажлыг, шүд зуун хийсэн болохоор ажилласан хугацааныхаа цалингаа авахын тулд тухайн үйлдвэрийн гадна өлсгөлөн, суулт хүртэл зарлажээ.
Харамсалтай нь тус үйлдвэрийн удирдлагууд цагдаа нартайгаа үгсэн хуйвалдаж суултыг нь болиулсан тул одоогоор хаана, хэнд хандахаа ч мэдэхгүй маш хэцүү байдалтай байна.
Ер нь БНСУ-д Монголчуудыг хамгийн бага цалингаар, хамгийн хүнд ажлыг хийлгэдэг. Амьдрах нөхцөл, идэх хоол нь ч төдийлөн сайн биш. Манай сайтад хандсан иргэн Г-ийн хувьд ч очсон цагаасаа бэлэн гоймонгоор хооллож, хамгийн хүнд хүчир ажлыг хийж өдийг хүргэсэн ч ийнхүү нэг ч воны цалин авч чадахгүй хохироод байна.
Энэ мэт харийн оронд Монгол иргэд бие махбодь, сэтгэл санаагаар хохирч хаашаа хандахаа ч мэдэхгүй байдалд орж байгааг холбогдох шатны байгууллагууд анхааралдаа аваач ээ!!! Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гээд Монгол иргэн байхаа больчихгүй байлтай.
Бид иргэн Г-тэй дэлгэрэнгүй ярилцах боломж хомсхон байсан хэдий ч ажиллаж байгаа үйлдвэрийнх нь нэр, хаяг, бусад шаардлагатай мэдээллийг эргэн мэдээллэх болно.
Дашрамд хэлэхэд, Монголчуудынхаа эрх ашгийг хамгаална, өмгөөлөл үзүүлж цалинг нь авч өгнө гэсэн нэр бүхий газрууд руу хандахаар даапаалж байгаа юм шиг өөдөөс нь урьдчилгаа мөнгө нэхдэг. Хүний зовлонгоор мөнгөө олоод сурчихсан аятай байдгийг БНСУ-д ажиллаж амьдардаг маш олон монгол иргэд хэлж байсныг энд онцлох нь зүйтэй байх. Хамаг цаг хугацаагаа алдаад, цалингаа ч авч чадахгүй зовж зүдэрч яваа хүмүүсээс ядаж урьдилгаа мөнгө нэхэхгүй байж болдоггүй л юм байх даа.
Д.Дуулим
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
633 Comments
Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.
I simply want to say I am just beginner to blogging and absolutely savored you’re page. Almost certainly I’m going to bookmark your website . You actually come with incredible articles. Regards for sharing your blog site.