Замын цагдаагийн албанаас Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Шалгаруулалтанд Улаанбаатар хотын харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, эрэгтэй, 168 см-ээс дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалд заасны дагуу судалгааг хийх юм.
Иймд "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийн 3.1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан иргэдийн материалыг 2018 оны 06 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тус албаны Хүний нөөцийн нэгжид хүлээн авна.
Олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдах иргэд дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
5. Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
7. Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
8. Эрүүл мэнд /элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
9. Урьд нь ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа, тухайн байгууллагын тодорхойлолт
10. Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан 3х4, 4х6 хэмжээний тус бүр 4% зураг;
11. Оршин сууж буй хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа /судалгаанд 4-6 хүнтэй уулзсан тэмдэглэл байх бусад материал/
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар оршин суугаа газрынхаа харъяа Замын цагдаагийн хэлтсээс лавлагаа, мэдээлэл авч болно.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
299328 879228Exceptional post nevertheless , I was wanting to know in the event you could write a litte more on this topic? Id be very thankful if you could elaborate slightly bit more. Thanks! 800970
655747 354285Dead written subject matter, Really enjoyed reading via . 656161