Дипломатч, доктор, профессор Ч.Даваадаш "ШХАБ-д манай улс ажиглагчаар олон жил явлаа. Одоо олон улсын байдал ихээхэн өөрчлөгдөж, маш ээдрээтэй болж байна. Өөрөөр хэлбэл, өчигдрийн зүйл өнөөдөр үгүй болж байх жишээтэй. АНУ, БНХАУ, ОХУ-ын бодлого, байр суурь, Европ, Арабын орнуудын байдал ч өөр болж, шинэ нөхцөл үүсч байна. Ер нь олон улсын байдал тун эгзэгтэй, санамсаргүй тохиолдлын аюул гарч ирэх эрсдэлийн төвшин өндөржиж байна. АНУ-БНХАУ, АНУ-ОХУ, АНУ-Арабын орнуудын хоорондын өнөөгийн харилцааг харвал урьдчилж таахын аргагүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Энэ тохиолдолд бид бүс нутагтаа өөрийн байр сууриа бэхжүүлэх учиртай. Бүс нутагтаа бид ганцаардаж, өөрөө өөрийгөө салан тусгаарлаж болохгүй. Бид тэртэй тэргүй хоёр их гүрний хооронд "өндөгний доторх шар" шиг амьтад шүү дээ. Энэ нь хаанаас ч нэвтрэх орон зай үгүй гэсэн үг. Тиймээс бид энэ дотроос дэлбээлж гарч ирвэл аз. Хэрвээ ингэж чадахгүй бол байдал тиймэрхүү л байх болно.
БНХАУ-ын зүгээс “Нэг бүс, нэг зам” гэх аварга том төслийг хэрэгжүүлж байна. Зарим нь болгоомжлоод ШХАБ-д орвол дарамт, шахалт үзүүлнэ гээд яриад байгаа. Энэ их хоёр гүрэн дарамт, даралтаа үзүүлэхдээ хүрвэл ШХАБ-д орсон ороогүйгээс шалтгаалахгүй. Тэгэхээр бид бүтэц дотор нь орж, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад, ШХАБ-ын жинхэнэ гишүүн болоод тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь оролцоод явах нь зүйтэй. Ер нь ШХАБ-д орох нь ашигтай энэ тэр гэхээсээ илүүтэй “орох нь зүйтэй” гэсэн үүднээс хандах нь чухал. Энэ асуудлаар Монгол Улс өөрийнхөө байр суурийг тодорхойлоод явахад болохгүй зүйл үгүй. ШХАБ-д элсээд жинхэнэ гишүүн болоод явах нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ. Харин үүнд ухаантай, судалгаатай хандах хэрэгтэй.
С.Баттулга: Гадаад бодлогыг ШХАБ-тай холбож ойлгох нь өрөөсгөл
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, доктор С.Баясгалан"Геополитикийн талаас судалж үзвэл ШХАБ нь Евразийн хүчнүүдийг нэгтгэсэн холбоо юм. Үүнд гол хоёр тоглогч нь ОХУ, БНХАУ. Монгол Улсын хувьд газар зүйн нөхцөл байдлыг нь харвал хоёр том гүрний дунд төдийгүй Азийн төвд оршдог улс юм. Энэ талаасаа харвал бид хэзээ нэгэн цагт ШХАБ-ын гишүүн улс болох нь тодорхой. Учир нь бид далайд гарцгүй, аливаа харилцаа хоёр хөршөөр дамжин явах нь тодорхой. Гол асуудал нь ШХАБ-д элсэх цаг нь мөн үү гэдэгт байгаа юм. Монгол Улсын гадаад бодлогын гол анхаарал нь хөрөнгө оруулалт, чөлөөт худалдаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чиглэл. Энэ утгаараа Монгол Улс бүс нутгийн интеграцид элсэхийг хичээж ирсэн. Үүний нэг тод илрэл нь АПЕК-т элсэхээр өргөдлөө өгчихсөн байгаа. Харамсалтай нь АПЕК шинэ гишүүн элсүүлэхгүй байгаа. ШХАБ анх 2001 онд байгуулагдахдаа хилийн маргаан, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, терроризмын асуудлыг гол анхаарч ирсэн. 2003 онд болсон Ерөнхий сайд нарын Зөвлөлийн хуралдаанаас “Гишүүн орнуудын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр” баталж гаргасан ч бүс нутгийн аюулгүй байдлын салбар дахь үйл ажиллагаа түлхүү явуулдаг. ШХАБ-ын орон зайд эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байгаа хоёр том орон нь ОХУ, БНХАУ юм. ОХУ-ын талаас энэ нь Евразийн эдийн засгийн холбоо, харин БНХАУ-ын талаас “нэг бүс нэг зам” юм. Гэхдээ хоёр хөршийн эдийн засгийн хөшүүргээр тус бүс нутагт нөлөөгөө тогтоох бодлого ШХАБ-ын дүрэмд заасан бодлоготой нийцэж байгаа болохоос ШХАБ-ын бодлого биш. ШХАБ-ын орон зайд эдийн засгийн хүчтэй орон ч байхгүй, дэд бүтцийн хувьд ч ЗХА болон АНД бүсүүдтэй харьцуулахад маш сул хөгжсөн орон зай юм. Харин хөрш хоёр орон ШХАБ дээр тулгуурлан өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж, нөлөөгөө өргөтгөх бодлого баримталж байна. Тэгэхлээр Монгол Улсын хувьд ОХУ-тай харилцаж, Евразийн эдийн засгийн холбоонд элсэх, мөн БНХАУ-тай харилцаж, “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд Монголын хоёр эдийн засгийн бүс болох Алтанбулаг, Замын-Үдийг холбосон эдийн засгийн корридорыг байгуулах нь илүү ашигтай болов уу. Хоёр хөршийн явуулж буй гадаад бодлогын хүрээнд эдийн засгийн гадаад бодлогыг ШХАБ-тай холбож ойлгох нь өрөөсгөл гэж ойлгож байна.
Б.Санжмятав: Монгол Улс гишүүнээр элсэх цаг нь болсон
Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Санжмятав "ШХАБ-д Монгол Улс гишүүнээр элсэх цаг нь болсон. Учир нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хандлага нь даяаршил зогсоод бүс нутгийн интегралчлал хөгжиж байна. Манай улс бүс нутгийн интегралчлалд үндсэндээ оролцохгүй явж байгаа. Дэд бүтцүүд нь холбогдоогүй бусад орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, эдийн засгийн холбоонд орох гэдэг асуудал байхгүй. Ганцхан Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь манай улсын хувьд ашиггүй байгаа юм. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн болоод улс төрийн бодлогын төв хойд Америк Европоос Евро ази руу шилжиж байгаа. Шилжиж байгаа орон зай нь хаана байна вэ гэхээр ерөөсөө ШХАБ-ын гишүүн орнуудын эзлээд оршиж буй орон зай. АНУ-ын Тагнуулын төв газрын дэргэдэх судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2050 он гэхэд нэгдүгээр эдийн засаг БНХАУ. Харин хоёрдугаар эдийн засаг нь Энэтхэг улс юм. Бусад нь энэ хоёр орны араас жагсаад явахаар байгаа. БНХАУ+АНУ Европын холбоотой тэнцэхээр тийм том болно. Энэтхэг үүнээс жаахан дутуу ч гэхдээ АНУ, Европын холбооноос том болох юм. Тэр үед ОХУ Япон улсын төвшинд очно. Ингэхээр дэлхийн бодлогын төв тэр чигээрээ ШХАБ-ын эзэлж байгаа орон зайн дээр орж ирнэ. Мөн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ирж байгаа. Энэ нь үйлдвэрлэл үйлчилгээг, дизайн зургаас нь гаргахаас эхлээд, түүхий эдээрээ хангагдах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх бүх сүлжээ нэг программаар явагдах юм. Энэ нь бүс нутгийн интегралчлал дээр суурилна. Хэрвээ бүс нутгийн интегралчлалд орж чадахгүй юм бол энэ сүлжээнд орж чадахгүй. Ингэхийн тулд Монгол Улс ШХАБ-д элсч энэ орон зайгаа эзлэх ёстой.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
2 Comments
464509 226964Official NFL jerseys, NHL jerseys, Pro and replica jerseys customized with Any Name / Number in Pro-Stitched Tackle Twill. All NHL teams, full range of styles and apparel. Signed NFL NHL player jerseys and custom team hockey and football uniforms 488081
896366 400679Wow, awesome blog structure! How long have you been running a weblog for? you made blogging look effortless. The total appear of your website is amazing, let alone the content material material! 257788