Бүгд Найрамдах Беларусь Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр тус улсын Ерөнхий сайд А.Кобяков, Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхимын дарга В.Андрейченко нарт бараалхав.
Ерөнхий сайд А.Кобяковтой хийсэн уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн найрсаг харилцааг бүхий л талаар хөгжүүлэх, түүн дотроо эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, хоёр орны ЗГХК-ын хуралдаанаар тохирсон зүйлсийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад:
- Хөдөө аж ахуйн агропарк,
- Сүүний үйлдвэрлэлийн кластер,
- Беларусийн машин техникийн сэлбэгийн үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийг байгуулах,
- Хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, барилга, зэрэг олон салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэх зэргээр хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаар боллоо.
ндэсний хурлын Төлөөлөгчдийн танхимын дарга В.Андрейченкотой хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө УИХ дахь Монгол, Беларусийн найрамдлын бүлэг төлөөлөгчид харилцан солилцох, олон улсын арга хэмжээнд хамтран оролцох зэргээр Беларусь Улсын Үндэсний хурлын гишүүдтэй ойр дотно, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн ЕАБХАБ, Олон улсын парламентын холбоо зэрэг олон талт хамтын ажиллагааны механизмуудад тогтсон парламент хоорондын үйл ажиллагааны зэрэгцээ хоёр орны бизнес, соёл урлагын салбарын солилцоог өргөжүүлэх, Беларусьт оюутан, сурагч, мэргэжилтэн бэлтгэж ирсэн уламжлалыг сэргээхэд хоёр орны парламентын зүгээс дэмжин ажиллахаар боллоо.
Эх сурвалж: ГХЯ
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
3 Comments
662452 138134I like what you guys are up also. Such intelligent function and reporting! Keep up the superb works guys Ive incorporated you guys to my blogroll. I think itll improve the value of my website . 533266
287663 676337Incredible blog layout here. Was it hard creating a good searching internet site like this? 703629