МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД МУИС-ИЙН БАГШ НАРЫН ТӨЛӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ТУС СУРГУУЛЬД ҮҮССЭН АСУУДЛААР ЯРИЛЦЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд МУИС-ийн багш ажилтнуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж тэдний санал бодлыг сонслоо. МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, оюутны дүн засдаг, шаардлага хангаагүй оюутан элсүүлдэг, төгсгөдөг, багш ажилтан, оюутнуудад дарамт шахалт үзүүлдэг, аудитын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн, үүрэг гүйцэтгэгч захиралтай жил гаруй болж байгаа, сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах гэх мэт асуудлаар МУИС-ийн багш нарыг төлөөлж доктор Г.Элдэв-Очир, дэд профессор доктор Д.Дашдулам, доктор Д.Амартүвшин, профессор доктор Ж.Бат-Ирээдүй зэрэг багш нар мөн Оюутны хөгжил үйлчилгээний газрын мэргэжилтэн Ш.Солонго нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдтой уулзаж ярилцлаа. Багш нарын төлөөлөл холбогдох хуулиуд болон Монгол Улсын Их Сургуулийн дүрэм журмыг зөрчсөн талаархи мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулж ажиллах болно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хэллээ.
Эх сурвалж: www.president.mn
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
1 Comment
519782 26150Hi, you used to write superb posts, but the last several posts have been kinda boring I miss your great posts. Past few posts are just slightly bit out of track! 686826