Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр
Цагдаагийн байгууллагаас 2006 оноос Сьерра Леон, Ирак, Чад, Афганистан, 2012 оноос БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 7 удаагийн ээлжинд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 330 орчим цэнхэр дуулгатан алба хаагч дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оролцож Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэж иржээ.
Энэ оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас Өмнөд судан Улсад Нэгдсэн Үндэсний байгууллагын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд 29, НҮБ-ын цагдаагийн энхийг сахиулах ажиллагаанд 3, нийт 32 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газарт “НҮБ-ийн цагдаагийн энхийг сахиулах ажиллагаанд алба хаагчийг томилон ажиллуулах” хүсэлтийг тавьж хамтран ажилласаны үр дүнд 2016 оны 03 дугаар сард цагдаагийн байгууллагаас сонгон шалгаруулалтад бэлтгэх сургалтыг анх удаа бие даан 56 алба хаагчийн хамруулан зохион байгуулан, сонгон шалгаруулалтад хамруулж, 14 алба хаагч тэнцсэнээс одоогийн байдлаар НҮБ-ын цагдаагийн энхийг сахиулах ажиллагаанд 4 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …