Ice Top хамтлагийн дуучин Коби буюу С.Чулуунбаяр, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нар хар тамхины хэрэгт холбогдсон асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай Тэмцэх Газар 2018 оны тавдугаар сарын байдлаар хар тамхитай тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, 21 холбогдогчтой найман хэргийг илрүүлэн шалгаж байна. Тухайлбал энэ сарын 4-5-нд шилжих шөнө урьд нь хар тамхины гэмт хэрэгт холбогдож, шүүхээс хорих ял шийтгүүлсэн 38 настай “Ч” гэгч нь 29 настай “Б”-тэй хамтран хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олон, тээвэрлэж байсныг БГД-ийн нутаг дэвсгэрээс илрүүлэн баривчилсан.
“Ч” нь энэ оны хоёрдугаар сард ялын хугацаа нь дуусаж суллагдсан этгээд. Суллагдсаныхаа дараа дахин ийм төрлийн хэрэгт холбогдлоо.
Одоогоор нарийн шинжилгээнүүд гараагүй байна. Урьдчилсан шалгалтаар хар тамхи хэрэглэсэн гэдэг нь тодорхой болсон талаар холбогдох албаныхан мэдээлсэн. “Ч”, “Б” нартай холбоотой асуудлыг шалгаж байгаа” гэсэн юм.
Прокурор Х.Тамир өмгөөлөгчтэйгээ хар тамхи хэрэглэж байгаад баригджээ
Мөн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Тэд энэ удаад өмгөөлөгчтэйгээ хамт хар тамхи хэрэглэсэн байсан бөгөөд тэднийг машиндаа мансуурсан байдалтай байхад нь баривчилжээ.
Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын таван иргэн 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон ч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байсан юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …
1 Comment
161374 80328Im so happy to read this. This really is the kind of manual that needs to be given and not the accidental misinformation thats at the other blogs. Appreciate your sharing this finest doc. 839436