Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Тус аянд АМГТГ-ын Жендэрийн салбар зөвлөл албан хаагчдын хамт нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжин, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулахаар ажиллаж байна.
Аяны зорилго нь хүчирхийллийг тэвчихгүй, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарах, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох аливаа санаачилгыг дэмжиж нэгдэх, “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхыг уриалдаг билээ.
Манай улсад 1997 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх зохион байгуулан эхлүүлж байсан энэхүү аяныг НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд дэмжин нэгдэж, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.
Энэ жил Монгол Улс “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ. Шалтаг бүү тооч” уриан дор тэмдэглэж байна.
More from Уул уурхай
“Баян петролиум” ХХК-тай газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 165 дугаар тогтоолоор газрын тосны хайгуулын Гурванбаян ХХХ талбайд …
Метан хийн хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээг “Юу Жи Эс” компанитай байгуулав
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 135 дугаар тогтоолын дагуу Төв XXXVI нүүрсний давхаргын метан …
Газрын тосны хайгуулын хэрлэн тохой xxviii талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд …