Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
Шинээр томилогдож буй удирдах албан тушаалтнуудын танилцуулга
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээлэл
Хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээлэл
Төлөвлөгөөний талаарх мэдээлэл
Зэрэг асуудлыг хэлэлцсэн.
Баянзүрх дүүргийн хэмжээнд гол болон туслах авто замуудад зохиомол түгжрэл үүсэх, халтиргаа гулгаатай авто замуудад тээврийн хэрэгсэл байршуулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд тусгаарлагч хайс байршуулсан. Цаашид шаардлагатай хороодод мөн байршуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цэвэрлэгээ, засвар арчлалт дээр анхаарах, эвдэрсэн тохиолдолд дүүрэгт мэдэгдэж ажиллах хэрэгтэйг онцолсон.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд давс бодисны нөөц бүрдүүлэлт 59 хувьтай байгааг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Билэгсайхан шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Мөн Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Т.Хаш-Эрдэнэ Хөрөнгө оруулалтын ажлын явцын талаарх мэдээллийг хүргэлээ.
Өвлийн улиралд огцом өгсүүр, уруу замуудад иргэд, жолооч нар ашиглах давс, бодис хадгалах 48 сав байршуулаад байна. Үүнээс гадна давс бодисны нөөц бүрдүүлэлтийг энэ сард багтаан 100 хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм. Шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, инженерийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж ажиллах, давс бодисны нөөц, машин техникийн бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …