Баянзүрх дүүрэг нь 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс энэ сарын 29-ний өдөр “Оролцъё-нөлөөлье” уриан дор “Хүүхдийн чуулган” хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааг 3000 хүүхдээс цахимаар авч, судалгааны үр дүнг 6 салбар дэд хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ.
Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
Эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
Нийгэм, аюулгүй байдлын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
Цахим орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
Хүүхдийн хөгжил, оролцоо гэсэн 6 чиглэлийн хүрээнд хүүхдүүд өөрсдөө тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замуудаа эрэлхийлж, салбар хуралдаанд тулгарч буй асуудлуудаа эрэлхийлж, 11 дүгээр сарын 29-нд болох “Хүүхдийн чуулган”-аар шийдвэр гаргагч нарт танилцуулахаар боллоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …