Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд эрчим хүчний эх үүсвэрийн чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл (2021-2025) хэрэгжиж байна.
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /хуучнаар/, Сангийн яам болон БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) 2021 оны долдугаар сарын 09-ний өдөр хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурснаар 4,5 сая ам.долларын өртөг бүхий тус төсөл хэрэгжиж эхэлсэн юм.
Төслийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газар (К-Петро) хамтран газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамж, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац (КОМИР) сайжруулсан шахмал түлшнээс дээж авах Монгол улсын үндэсний стандартын төслийг боловсруулахын зэрэгцээ лабораторын мэргэжилтнүүдийн чадавхжуулах үе шаттай сургалтуудыг зохион байгуулаад байна.
Төслийн явц 90 орчим хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд АМГТГ-ын харьяа Уул уурхай, газрын тосны төв лабораторийг олон улсын стандартад нийцүүлж, техникийн чадавхыг нэмэгдүүлэх зорилтын дагуу барилгыг иж бүрэн засварлаж, лабораторийн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн угсарч, ашиглалтад хүлээлгэн өглөө.
More from Уул уурхай
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …
ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТАР СОНИРХОГЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЛАА
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит Шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн …