Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл хийсэн НИТХ-ын төлөөлөгч Зундуйн Төмөртөмөөд талархал илэрхийллээ.
Тэрбээр өнөөдөр Чингэлтэй дүүрэгт НИТХ болон дүүргийн ИТХ-д нэр дэвшиж буй журмын нөхдийн хамт тус хороодын иргэдтэй уулзаж, өмнө нь сонгогдоод хийж хэрэгжүүлсэн ажлууд болон одоо хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.
Улсын төсвийн хүрэлцээ муу байсан үед Олон улсын төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг татахаар хөөцөлдсөөр байж, олон сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хийж чадсан гэдгийг З.Төмөртөмөө онцоллоо. Тухайлбал. Өвөлдөө их хүйтэн байдаг, гаднах өнгө үзэмж нь муудсан 49 дүгээр сургуульд гэхэд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, бүх цонхыг нь сольж, дээвэр, гадна үзэмжийг нь засч янзлан дулааны алдагдлыг нь бууруулсан байна. Ингэснээр эдүгээ 14, 15 дугаар хорооны хүүхдүүд дулаан, тохилог орчинд хичээл номондоо шамдаж байна.
Мөн 24 цагийн үйл ажиллагаатай, 83 дугаар цэцэрлэгийг газрын гүний дулаанд холбож, халаалт хүлээн даарч хөрдөг байсан асуудлыг нь шийдвэрлэж өгчээ.
More from Нийгэм
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
Ж БАТБАЯСГАЛАН Төрийн өмч гэхээр хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй
Ж БАТБАЯСГАЛАН Төрийн өмч гэхээр хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй https://www.youtube.com/watch?v=4NBzdJb5IJA
СБД: 159-Р ЦЭЦЭРЛЭГ “ӨНГӨ НЭМЬЕ” АЯН
Сүхбаатар Засаг даргын Тамгын газраас хүрээлэн буй орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “ӨНГӨ НЭМЬЕ” цэцэгжүүлэлтийн аяныг …