Сэлбэ дэд төвийн нийгмийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлт хийж, дэд орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын гадаад үнэт цаас гаргах хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн гадаад үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангах талаарх ажлын явцын мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа.
Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн 6 шинэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Толгойт, Шар хад дэд төвүүдэд инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаагаас Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил 100 хувь хийгдэж дуусаад байгаа юм.
“Сэлбэ дэд” төвийн төслийн хүрээнд 158 га талбарт гэр хорооллыг орон сууцжуулж 12,000 айлын орон сууц, инженерийн салбар шугамын бүтээн байгуулалт, нийгмийн барилга байгууламж, ажлын байр бий болгох худалдаа үйлчилгээний барилга, туслах, явган, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг бий болгох зорилготой. Энэхүү ажлыг нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгож санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Бондыг гадаад зах зээлд босгож байгаа нь хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой бөгөөд дотоодын хязгаарлагдмал нөөцөөс өндөр хүүтэй зээл авахаас илүү үр ашигтай Засаг даргын орлогч тайлбарлалаа. Нийслэл нь Засгийн газрын баталгаатайгаар гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бий болсон.
Энэ хүрээнд үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсэг байгуулагдан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ажлын хэсгээс Өрийн удирлагын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор бусад яамдаас журмын төсөлд санал авах зэрэг ажлуудыг энэ сард багтаан зохион байгуулж, Сангийн яаманд саналаа хүргүүлсэн гэлээ. Нийслэлийн арилжаалах бондын хэмжээг Сангийн яамны саналыг үндэслэн Засгийн газраас эцэслэн тогтооно. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжлээ.
Төв цэнгэлдэх хүр
More from Нийгэм
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
Ж БАТБАЯСГАЛАН Төрийн өмч гэхээр хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй
Ж БАТБАЯСГАЛАН Төрийн өмч гэхээр хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй https://www.youtube.com/watch?v=4NBzdJb5IJA