Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг шилэн дансны сайтын мэдээлэлд тулгуурлан цувралаар хүргэж байна. Бид өмнөх удаад ОБЕГ “Зудтай аймгуудад машин авч өгөөрэй” гэсэн мөнгөөр “Ланд 300” авсан тухай асуудлыг хөндсөн.
Тэгвэл энэ удаад С.Амарсайхан, Б.Ариунбуян нар татвар төлөгчдийн 668 сая төгрөгөөр пиар хийж гараа угаасан байж болзошгүй баримт мэдээллийг ил болгож байна.
Баримт 2. Өнгөрсөн жил бас зуд болсон. Энэ жилийнх шиг сүр дуулиан болж, гишүүд хивэг, өвс ачиж тойргоо зүглээгүй л болохоос таван сая мал хорогдсон байдаг. Тухайн үед зудтай сумын малчдад олгох өвс тэжээлийн үнийн зөрүү, бараа материалын зардалд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 3.74 тэрбум төгрөг гаргаж зарцуулж ажиллахыг Засгийн газрын зүгээс С.Амарсайхан сайдад, харин С.Амарсайхан сайдын зүгээс энэ мөнгөний тодорхой хэсгийг Г.Ариунбуянд эрх шилжүүлэн хариуцуулжээ.
Тэгвэл дээрх мөнгөн төсвийн 668 сая төгрөгийг С.Амарсайхан, Г.Ариунбуян нар хэвлэлүүдэд хувааж өгсөн болох нь тодорхой болоод байна.
Тодруулбал, 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр Шадар сайд С.Амарсайхан “Хөрөнгө гаргах тухай” агуулга бүхий 45 дугаар тушаалыг гаргаж, 1,6 тэрбум төгрөгийг “Гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэх” ажилд зарцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Б.Ариунбуянд зөвшөөрсөн байна.
Улмаар энэ мөнгөний 668 сая төгрөгөөр нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хавтгайд нь (нийт 76 телевиз, сайт, сонин, сэтгүүл) гэрээ байгуулан пиар хийсэн байж болзошгүй байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь тэд хэний ч мэдэхгүй сайтад 10-20 сая төгрөгийг гэрээгээр өгч, өндөр үнээр рийлс, видео хийлгэх захиалга өгсөн болох нь баримтаас харахад тодорхой байна.
С.Амарсайхан, Б.Ариунбуян нар нийслэлийг нэрвэсэн үерийн гамшгийн үеэр хэвлэлүүдтэй хавтгайруулан гэрээ хийсэн асуудал ганц энэ биш. Тэд өнгөрсөн оны сүүлээр буюу 2023 оны 12-р сард хэвлэлүүдтэй гэрээ хийхдээ мөн л хоёр сарын хугацаатайгаар 10-20 сая төгрөг өгч “ажил гүйцэтгүүлжээ”.
Энэ хооронд онцгой байдлын албаны талаар үнэн бодит мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан уу гэвэл харамсалтай нь маш ховор. Харин шадар сайд С.Амарсайхан, генерал Г.Ариунбуян нар л сайтуудын лайваар гарах нь эрс нэмэгдсэн гэвэл үнэнд илүү дөхнө. Энэ нь, сонгууль дөхсөн үед тэд төсвийн хөрөнгөөр буюу татвар төлөгчдийн хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж төрд тушаасан мөнгөөр өөрсдийгөө сурталчлах ажил хийж байна гэж хардахад хүргэж байгаа юм.
Үргэлжлэл бий…
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
More from Эрэн сурвалжлах
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРЫН ШҮҮХ ХУРАЛДААН ГЭРЧ ИРЭЭГҮЙГЭЭС БОЛЖ ХОЙШИЛЛОО
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт …