УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг НҮБ-ын даалгаврыг биелүүлсэн гишүүн хэмээн тодотгох болжээ.
Учир нь хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монгол Улсад ажиллахдаа манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй байсан гэх ноцтой дүгнэлт гаргасан байдаг.
Иймээс дур зоргоор саатуулах асуудлыг таслан зогсоохоор УИХ-ын дэд дарга хэд хэдэн удаагийн саналаа Засгийн газарт уламжилсан байдаг. Улмаар түүний санал өнгөрсөн намрын чуулган төгсгөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тусгагдан батлагдсан аж.
Ингэснээр Монгол Улс ирэх наймдугаар сараас эхлэн шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог байдлыг төгсгөл болгож, долоо өдөр 06-22 цагийн хооронд тойргийн журмаар баривчилгааны болон цагдан хорихын шүүгч ажиллаж, хуулийн дагуу хүний эрхийн зөрчилгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа юм. Нэг үгээр Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх “даалгавар”-ыг С.Одонтуяа гишүүний оролцоотойгоор хийж чадлаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …