Намрын чуулганы төгсгөлд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл батлагдсан. Энэхүү хуулийн төсөлд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэд хэдэн заалт тусгуулахаар саналаа хүргүүлээд байсан юм. Тэгвэл түүний хүргүүлсэн саналууд бүгд хуулийн төсөлд тусгагджээ.
Энэ талаар тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн жил хойшлуулшгүй ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналуудыг 7 удаагийн албан бичгээр Засгийн газарт хүргүүлсэн. Миний саналууд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тусгагдан батлагдлаа.
Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Хоёрдугаарт, хойшлуулшгүй ажиллагаа буюу хүний эрхэнд шүүхийн хяналтгүйгээр халдаж, баривчилдаг, олон сараар цагдан хорьдог асуудал зохицуулагдлаа. Өмнө нь хойшлуулшгүй ажиллагаа нэрээр асуудалд мөрдөн байцаагчийн үзэмжээр, хэтэрхий ерөнхий, субьектив байдлаар ханддаг байсан.
Жишээ нь, ажлын бус цагаар болон баяр ёслолын үеэр шүүхийн шийдвэргүй баривчилдаг. Хууль батлагдсанаар долоо хоногийн долоо өдөр 06-22 цагийн хооронд тойргийн журмаар баривчилгааны болон цагдан хорихын шүүгч ажиллаж, хуулийн дагуу хүний эрхийн зөрчилгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.
Баривчлах ажиллагаа, анхны байцаалтад тухайн иргэний хууль ёсны өмгөөлөгч заавал оролцоно. Ямар нэг байдлаар оролцох боломжгүй бол томилсон өмгөөлөгч оролцохоор хуульчилсан. Мөн олон жил сараар “Мөрдөн шалгаж байна” гэх шалтгаанаар цагдан хорьдог байсан. Тэгвэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хугацааг тусгайлан зааж өгсөн. Ингэснээр Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенцаа биелүүллээ гэсэн үг. Олон пунктээр хүний эрхийн үзүүлэлтүүд урагшлах байх гэж найдаж байна” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ирэх наймдугаар сарын 18-аас хэрэгжиж эхлэх юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …