УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа цавчаа ногоон автобусны талаар ярилцжээ. УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногт завсарлах гэж байгаа бөгөөд түүнээс урьтаж, ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг судлах Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, шийдвэрлэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн Цэцэд өгөх нь зүйтэй гэж үзжээ.
Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ногоон автобусны худалдан авалтыг аль нэг нам руу чихэх боломжгүй учраас эрх баригчид хуулийн нугалаа гаргаж байна. Өмнө нь Ардчилсан намын бүлэг Covid-19 цар тахлын үеэр зарцуулсан хөрөнгийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулах санаачлага гаргаж, Түр хороо байгуулагдсан ч шинжээч томилж өгөхгүй байсаар сонсгол хийх боломж олгоогүй. Цар тахлын үеэр эрх баригчид 20 их наяд төгрөг зарцуулсан. Энэ их хөрөнгөөр эрх баригчид тоглосон. Түүнийгээ бусад руу чихэх боломжгүй учраас сонсгол зохион байгуулахын эсрэг ажилласан” гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …