УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Хэлэлцэх асуудлаас өмнө УИХ-ын гишүүн Ш.Адьшаа санал хэлэв.
Тэрбээр “Монгол Улсын парламент Засгийн газартаа хяналт тавих Үндсэн хуулийн зарчим хэрэгжихгүй байна. Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгож, хууль эрхзүйн орчныг шинэ шатанд гаргана гэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх байгуулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэж өргөн барьчихаад хоёр сар болж байна. Яагаад оруулж ирэхгүй байна гэхээр Үндсэн хуулийн үзэл баримтлал зөрчсөн. Энэ Засгийн газартайгаа бид юу ч ярьж чадахгүй байна. Авлигын шүүх байгуулж, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахад хүн гэдэг ангиллыг оруулж ирж жирийн сэтгүүлчид, үнэн үг хэлсэн ард иргэдээ мөрдөх, цагдах асуудлыг шинэ сайд оруулж ирсэн. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад энэ нь замхарсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсад хууль, шүүхийн өмнө бүх хүн тэгш байна гэдэг зарчим өөрөө Засгийн газар, Хуульзүйн сайдад үйлчлэхгүй байна” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …