УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж овсгоотож, хийсэн ажил, уулзсан тойргийнхноо тайлагнаад авав.
Тэрбээр “Өнгөрсөн жилийн парламент болон хувийн ололт амжилтаа ярьмаар байна. 2023 онд Ховд аймагт нийт 83 уулзалтыг зохион байгууллаа. Бусад аймгийн томоохон 21 сумдад уулзалт хийсэн. Дөрвөн аймгийн төв дээр иргэдтэй уулзалт хийсэн байна. Гурван өдрийн нэгийг иргэдтэй уулзалт хийх байдлаар зохион байгуулж ажилласан. УИХ-ын индер дээрээс 96 иргэний үгийг төрийн байгууллага болон УИХ, яам, тамгын газар, агентлагт хандаж хэлсэн. Үүнээс 30 орчим иргэний асуудлыг хойноос нь явж шийдвэрлэсэн байгаа. Гэхдээ энэ бол хувь хүний асуудал биш. Нийтлэг эрх ашиг л би ярьдаг. Уулзалтуудаас үүдэж 21 хуулийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд өргөн барьсан. Түүнээс тавыг нь батлуулсан амжилтыг гаргалаа. Нийгмийн даатгалын багц хуультай батлагдсан миний өргөн барьсан гурван хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулийн хүрээнд 9.4 тэрбум төгрөг манай ахмадууд дээр очиж байгаа. Түүнчлэн 7 биш 5 жилийн хуулийн хүрээнд 20.6 тэрбум төгрөг очиж байгаа. Гэхдээ Засгийн газар хэрэгжүүлэх дээрээ хэтэрхий бага тавиад, тогтоол дээрээ хуулийг гажуудуулсан тохиолдол байгаа. Миний өргөн барьсан концевцоор бол 140 тэрбум төгрөг очих ёстой байсан. Тэтгэврийг индексжүүлэх хуулийн хүрээнд 449.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр ахмадуудад очиж байгаа. Гэхдээ би өргөн барьсан ч олонх болсон МАН-ын парламент баталсан. Тиймээс сонгуулийн бус жил сайн ажиллаж байгаарай гэж хэлье” гэв.
More from Uncategorized @mn
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …
П.САЙНЗОРИГ: ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗАХИРГААНЫ БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨШҮҮРЭГ БИЙ БОЛСОН
Гэр хорооллыг орон сууцжуулахдаа өмнөх алдаагаа давтахгүй Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг арванхоёрдугаар …